
Хятадын Senior Auto Монголын нүүрс тээвэрт жолоочгүй, хүнд даацын автомашин нэвтрүүлэхээр “Дорнын түншлэл” Бизнесийн зөвлөл болон Тайжи Зонд ХХК-тай хамтран ажиллана.
🧠 Хүнгүй + биет хиймэл оюун
Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд Хятад, Монголын хил дамнасан холын нүүрс тээвэрт, жолоочгүй хүнд даацын автомашинуудыг турших төдийгүй биет хиймэл оюун нэвтрүүлэх туршилт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Senior Auto-н хувьд үүнээс өмнө буюу энэ онд Өвөр Монголын Мандал боомтын хил дамнасан тээвэрт жолоочгүй хүнд даацын автомашинуудыг нийлүүлж, туршсан туршлагатай компани аж.
⛏️ Хүнгүй нүүрс тээврийн автомашины хөгжил
Манай улс нүүрсээ хилээр жолоочгүй автомашинаар тээвэрлэж эхлээд 4 жил гаруй болж байна. Тухайлбал, хамгийн анх 2022 оны 7-р сард Гашуунсухайт-Ганцмод, 12-р сард нь Шивээхүрэн-Сэхэ боомтууд тус технологийг нэвтрүүлж байв. Улмаар энэ оны эхээр $50.9 саяын хөрөнгө оруулалттай Ханги-Мандал боомтод жолоочгүй нүүрс тээврийн төсөл хэрэгжиж эхэлсэн билээ.
Хэдий 3 боомтод жолоочгүй нүүрс тээврийн технологи нэвтэрсэн ч нийт экспортод эзлэх хувь нь маш бага. Жишээ нь, өнгөрсөн онд Шивээхүрэнгийн терминалын нийт тээвэрлэлтийн 9% буюу 8.2 сая тн нүүрсийг жолоочгүй тээвэр эзэлжээ.
Эцэст нь… Жолоочгүй тээвэр осол бууруулах, цаг, мөнгө хэмнэх давуу талтай ч боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхгүй. Хятадын тал нэвтрүүлэлтээ удаашруулбал одоогийнх шиг л оочирлоно. Одоогоор дийлэнх нүүрсээ авто замаар тээвэрлэж буй манайх шиг улсад бол дажгүй л шийдэл юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.