
Энэ удаагийн буюу Монгол Улсын 9 дэх парламентын бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш 430 гаруй хууль, тогтоомжийг хэлэлцэн баталж, 110 гаруй хуулийн төслийг өргөн бариад буй. Баталсан хуулиудын ихэнх нь улс төрийн шинж чанартай хуулиуд.
🥊 Танхимд суух завгүй дайтсан сарууд
Энэ удаагийн түүхэн олуулаа буюу 126 гишүүнтэй УИХ өмнөх 76 гишүүдийн нэгэн адилаар хавар, намартаа багадаа 150 ажлын өдөр хуралдах зохицуулалттай. Гишүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор тэдний санаачилж, өргөн барьсан хуулийн төслүүд ч дагаад өсөх нь тодорхой хэдий ч үүнийг хэлэлцэх цаг хугацаа хязгаартай. Үүний хажуугаар өнгөрсөн хугацаанд ЗГ 3 нь ч удаа солигдож, УИХ-ын танхимд яг чанартай хуулийн хэлэлцүүлгүүд өрнөлгүй тасалдсан.
🔎👀 Ямар хуулиуд батлагдаж, ямар нь гацав?
Энэ удаагийн УИХ Эдийн засгийн эрх чөлөө, Бизнесийн эрх чөлөө, Зөвшөөрлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэх мэт чухал хуулиудыг баталсан нь сайшаалтай ч нөгөө талд он удаан жил хүлээгдсэн хуулийн шинэчлэлтүүд орхигдсон хэвээр.
Харин жилийн өмнө нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиудыг онцолж, өнөө маргаашгүй батлах мэт шахаж байсан ч 1 нь улс төрийн ороо бусгаа нөхцөлөөс, нөгөө нь сайжруулах бус муужруулах зохицуулалтаасаа болж тэрүүхэн тэндээ замхрав.
Эцэст нь… Ер нь л ямар нэгэн хуулийн төсөл санаачилсан гишүүнтэйгээ хамт солигдох, орхигдох тохиолдол үе үеийн парламентад ажиглагдаж байгаа. Төрийн санах ой, асуудлын эрэмбэ дараалал гэх зүйлгүй учраас чухал, суурь хуулиудаа хэлэлцэх зав хэрхэн гарах билээ дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.