
Цаана чинь нийт зээлийнх нь 92.3%-ийг чанаргүй зээл эзэлж байгаа банк байна, мэдсэн үү? Энэ банканд юу тохиолдоод байна?
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк (ҮХОБ) 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч 2020 оноос хойш Монголбанкнаас баталсан зохистой харьцааны нэг ч үзүүлэлтийг хангахгүй ажилласаар байна. Үүнээс дурдвал,
Хамгийн сүүлийн тайланд буюу энэ оны I улиралд тус банк ₮151.5 тэрбумын харилцах, хадгаламжтай ч нийт алдагдал нь ₮112.3 тэрбумд хүрэв. Эздийн өмчийн дүн гэхэд л 2020 оноос хойш хасах дүнтэй явсаар энэ оны I улиралд -₮57.9 тэрбумд хүрсэн. Бүтэн 3 жил хөрөнгө оруулагчдын мөнгийг төлөх чадамжгүй ажилласан гэсэн үг шүү дээ, хэзээ эерэг дүнтэй болох вэ?
Сүүлийн дампуурлаас хойш 4 жил
Капитал банк 2015 оны 10-р сараас хойш зохистой харьцааг хангаж чадаагүйн улмаас 3.5 жилийн дараа буюу 2019 онд дампуурсан. Уг нь Монголбанкнаас хуулийн дагуу арга хэмжээнүүдийг авсан ч биелээгүй тул тус банкийг татан буулгасан юм.
Дүгнэхэд, Капитал банкийг зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хангаж эхлээгүйгээс хойш 3.5 жилийн дотор татан буулгасан. Харин ҮХОБ зохистой харьцааны үзүүлэлтийг хангахгүй 3 жил өнгөрөөд байна. Тэгэхээр…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.