
Өнөөдөр CS-н хамгийн том тэмцээнүүдийн нэг болох PGL Major Singapore 2026 эхэлж байна. Тэгвэл энэ жилийн Major-т Монгол тоглогчид хэр өргөн хүрээнд оролцож буйг тоо баримтаар онцлон хүргэе.
🇲🇳 12 тоглогч
Энэ удаагийн Major-т Монголын 12 тоглогч гурван багийн бүрэлдэхүүнд өрсөлдөх гэж байна. Үүнээс Senzu, mzinho буюу М.Азбаяр, Б.Аюуш зэрэг залуу тоглогчдыг багтаасан BC.Game болон 5 Монгол тоглогчоор багаа бүрдүүлсэн Chinggis Warriors багууд эхний тоглолтоо өнөөдөр өдөр хийх юм. Харин The MongolZ багийн хувьд энэ Бямба гарагт Major-н 2 дахь шатнаас тоглох хуваарьтай байна.
💸 $1.25 саяын шагнал
Зүүн өмнөд Азид анх удаа зохион байгуулагдаж буй PGL Major Singapore 2026 нь нийт $1.25 саяын шагналын сантай. Ингэхдээ нийт 32 багийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж, анх удаагаа 3-р байрын төлөөх тоглолт болох аж. Цаашлаад, аваргын төлөөх тоглолт Best of 5 форматаар буюу гурван хожил авсан баг түрүүлэх зарчмаар ирэх сарын 13-нд болно.
Эцэст нь… Major-оос гадна Азийн ТОП-10 багийн 7-д нь Монгол тоглогчид хүч үзэж байгаа нь манай улсын CS хийгээд esport-н хөгжил ямар түвшинд хүрснийг харуулж байна. За тэгээд одоо Major-т оролцох Монгол багуудаа дэмжээд сууж дээ! 🙌🏻🇲🇳
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.