
Ажиллахад таатай орчныг зөвхөн цалин, оффисын нөхцөлөөр хэмжихэд хангалтгүй. Ажилтан байгууллагадаа үлдэхийг хүсэж байна уу, хөгжих боломжоо харж байна уу, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж байна уу гэдэг нь байгууллагын соёлыг илүү бодитоор илэрхийлнэ.
115 ажилтантай Бичил Глобус ББСБ энэ зарчмыг хүний нөөцийн “BG Happiness – Аз жаргалтай ажилтан” стратегидаа тусгаж, ажилтны эрүүл мэнд, хөгжил, ажил-амьдралын тэнцвэр, гэр бүл болон санхүүгийн тогтвортой байдлыг цогцоор нь дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ажилчдын амьдралын чанарт анхааран 2017 оноос хойш 70+ ажилчдад орон сууцны урьдчилгааг урамшуулал болгон олгож байжээ.

Ажилтны үнэлгээ байгууллагын соёлыг хэмжинэ
Great Place to Work судалгаанд Бичил Глобусын нийт ажилтны 91.4% оролцсон нь байгууллагын ажлын орчныг ажилтнуудын бодит туршлагад тулгуурлан үнэлэх өргөн оролцоог бүрдүүлжээ.
Үүнтэй зэрэгцэн 2026 онд компанийн ажлын байрны хадгалалтын түвшин 98%, ажилтны эргэц 1.8% байгаа нь тогтвортой хамт олон бүрдсэнийг илтгэх чухал үзүүлэлт юм.
Хөдөлмөрийн үнэлгээ зөвхөн үндсэн цалингаар хязгаарлагдахгүй
Бичил Глобус ажилтнуудынхаа цалинг үе шаттай нэмэгдүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэлд суурилсан урамшуулал, жилийн эцсийн урамшууллын тогтолцоо хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, ажилтны оруулсан хувь нэмэр болон үр дүн хөдөлмөрийн үнэлгээтэй нь уялдах зарчим баримталдаг.
Үүн дээр орон нутгийн нэмэгдэл, нийтийн тээвэр болон гар утасны төлбөрийн дэмжлэг, орон сууцны хөнгөлөлттэй зээл, барьцаагүй зээлийн шугам зэрэг ажилтны өдөр тутмын болон урт хугацааны хэрэгцээнд чиглэсэн дэмжлэгүүд нэмэгдэнэ.

Ажилтнууд жил бүр эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагдахдаа гурван өөр эмнэлгээс сонголт хийх боломжтой бөгөөд шүдний эмнэлгийн багц, эрүүл мэндийн иж бүрэн даатгал, спортын байгууллагуудтай хамтарсан хөтөлбөрүүдэд хамрагддаг.

Харин мэргэжлийн хөгжлийн хувьд танхимын болон цахим сургалт, ажлын байран дээрх сургалт, зорилтот чадавхжуулах болон менторингийн хөтөлбөрүүдээр ажилтнаа чиглүүлж, мэргэшүүлэхэд анхаардаг. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, олон улсын форумд оролцох боломж ч энэ тогтолцооны нэг хэсэг.
Мөн уян хатан ажлын цаг, сонирхлын клубүүд, гэр бүлтэй холбоотой цалинтай чөлөө болон тодорхой тэтгэмжүүд нь ажилтныг зөвхөн ажлын байрны нэг оролцогч бус, өөрийн амьдрал, зорилго, карьертай хүн гэдэг өнцгөөс харсан бодлогыг бүрдүүлж байна.
“Эерэг өөрчлөлтийг түгээе”
Бичил Глобусын эрхэм зорилго нь “Санхүүгийн цогц шийдлийг хүн бүрд хүргэх замаар нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээнэ.” Харин энэ зорилгыг хэрэгжүүлэх эхний орчин нь өөрийн хамт олон юм.
Өрсөлдөхүйц хөдөлмөрийн үнэлгээ, гүйцэтгэлээрээ өсөх боломж, эрүүл мэндийн сонголт, мэргэжлийн хөгжил, ажил-амьдралын тэнцвэрийг нэг дор бүрдүүлэхийг зорьж буй нь Бичил Глобусыг зөвхөн ажиллах газар бус, карьераа урт хугацаанд бүтээж болох газар болгох суурийг тавьж байна.
Эерэг өөрчлөлтийг түгээхийн тулд эхлээд түүнийг хамт олондоо бий болгоно.
Эх сурвалж: Бичил Глобус ББСБ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.