
Криптовалютын арилжааг олон жил эрс эсэргүүцэж байсан Оросын төв банк анх удаа жижиг хөрөнгө оруулагчдад Биткойн, Этериум, Tether (USDT) арилжаалах зөвшөөрөл олгоод буй. Ирэх 7 хоногоос хэрэгжиж эхлэх энэ өөрчлөлт юу авчрах, Орос яагаад байр сууриа 180 градус эргүүлснийг задалъя.
🤖 Оросын төв банк буулт хийсэн учир
Одоогоос 4 жилийн өмнө тус улсын төв банк криптовалютын арилжаа, олборлолтыг бүрэн хориглох санал гаргаж байсан. Гэсэн ч Украины дайнтай холбоотойгоор Орос барууны орнуудын орж болох бүхий л хоригт орж, ОУ-ын SWIFT төлбөр тооцооны системийн гадна үлдсэнээр гадаад төлбөр тооцоонд криптовалютыг өргөнөөр ашиглах болсон.
💥 Хаалга нээлттэй ч босго өндөр
Хэдий криптовалютын арилжаа зөвшөөрөлтэй болж байгаа ч жижиг хөрөнгө оруулагчид 1 зуучлагчаар дамжин жилд дээд тал нь ₽300 мянга буюу ойролцоогоор $3,700-ын худалдан авалт л хийх боломжтой. Хамгийн сонирхолтой хэсэг нь арилжаанд оролцох хэн ч байсан туршлагатай, туршлагагүйгээс үл хамааран шалгалт өгч, хөрөнгө оруулалтын эрсдэлтэй танилцах ёстой.
Эцэст нь… Хориотой гэгдэж байсан ч оросууд аль хэдийн крипто зах зээлд хөл тавьчихсан. Тус улсад өдөрт ₽50 тэрбум орчмын крипто гүйлгээ хийгддэг бөгөөд Биткойны олборлолтоор Америкийн дараа дэлхийд 2-т жагсдаг. Гол асуудал нь тэд дотоодын биш, гадаад бирж ашигладаг тул улс нь татвар ч авч, хяналт ч тавьж чаддаггүй байв. Шинэ зохицуулалт энэ урсгалыг дотоодын бирж, банк руу татах оролдлого юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.