• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнээр алдагдлаа нөхөж чадах уу? 

yld
М.Хулан
5 сарын 8, 2025
5 сарын 8, 2025

Алдагдал нь тамтагтаа тулсан эрчим хүчний салбарт реформ хийхээр өнгөрсөн 11-р сард цахилгааны үнийг 30%-85% нэмээд буй. Ямар өөрчлөлт гарав? 

😶‍🌫️ Шинэчлэгдсэн царай

Цахилгааны үнийг бодит өртөг болох 1 кВт.ц-г ₮280-т хүргэснээс хойш 6 сар өнгөрчээ. Эрчим хүчний сайд цахилгааны үнийг нэмснээр салбарын алдагдлыг 2027 он гэхэд төлж барагдуулах боломжтой гэж ам гарсан. Гэсэн ч өнгөрсөн 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагууд тариф нэмснээс өөр дорвитой хийсэн ажил байсангүй. Нөгөө талд тус шийдвэр цахилгаан халаагууртай өрхүүд, бизнес, ААН-үүдэд том дараа болж байгааг хэсэг шуугиад л алга болов. 

  • ⚠️ Инфляц нэмэгдэнэ: Угтаа ААНБ-ын цахилгаан эрчим хүчний үнэ 28% өсөхөд ерөнхий үнийн түвшин 0.7% өсөх тооцоолол бий. Энэ удаагийн цахилгааны үнийн өсөлт ирэх оны эхний хагас жил гэхэд инфляцад 2.4% нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа. 

🙄 Өнөө л зовлон

Харамсалтай нь эрчим хүчний салбарт реформ хийх учгаар цахилгааны үнийг нэмсэн ч ирэх өвөл гэрэлтэй байх уу, үгүй юу гэх асуултад Эрчим хүчний сайд “Цахилгаан бага тасрах талаар ярихаас биш тасрахгүй байна гэж байхгүй” гэлээ.  

  • 😮‍💨 Бодлого хоорондын зодоон: Цаашлаад, ЗГ утааг бууруулахаар гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан халаалтыг дэмжих бодлого баримталж, 1,500 кВт.ц хүртэлх шөнийн хэрэглээг 100% чөлөөлдөг. Тус бодлого одоог хүртэл хэрэгжиж байгаа ч хэрэглээ нь хэдийнээ хөнгөлөлтийн хязгаарыг давчихсан тууж яваа.
  • 🔙 Буцаад нүүрс: Нэмээд хэдий цахилгаан халаагууртай ч үнийн өсөлттэй холбоотойгоор ирэх өвөл эргээд нүүрсээ түлэх өрх олшрох нь тодорхой.

Эцэст нь… Одоогийн нэмсэн үнэ бол ердөө үйлдвэрлэлийн өртгөө дөнгөн данган нөхөх үнэ. Эрэлт, нийлүүлэлтээр тогтсон хөвөгч үнэ биш учир байдал сайжрахгүй бол үнийг дахиад нэмэхэд хүрнэ. Ийм учраас л зах зээл “үл үзэгдэх гар”-аар зохицуулагдах ёстой гэдэг. Цар тахлын үеийн тэглэлт, алдагдалтай салбарын үнийг хүчээр барьсан попрол одоо нүүр алгадаж байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.