• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Наадмын зардал хэр нэмэгдэв?

yld
Б.Эсүхэй
7 сарын 7, 2025
7 сарын 7, 2025

Сур харваа, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан гээд наадмын гоё сайхан нь их. Гэвч жил бүр наадмын зардал өсөж байгаа нь бэрх байна даа.

📈 Улам бүр үнэтэй

Хамгийн энгийн жишээ авахад 2020 онд нэг ширхэг хуушуурын материалын өртөг ₮800 орчим байсан бол энэ оны 6-р сарын байдлаар 1.8 дахин нэмэгдэж ₮1,500 болоод байна. Хуушуурын орц дундаас сонгинын үнэ хамгийн ихээр буюу 2.6 дахин ихсэж кг нь ₮4,402 хүрчээ. Үүний араас 1кг гурилын үнэ 2.2 дахин өсөв. Харин орц дундаас үхрийн цул мах хамгийн бага буюу 1.7 дахин өсөж ₮24,929 болсон аж. Дан ганц хуушуур дээр гэхэд хөдөлмөр, тог цахилгаан гэх мэт зардлыг хасаад ийм байна даа.

  • 🎫 Тасалбартэнгэрт: Цаашлаад, наадмын багц тасалбарын үнэ 2019 онд суудлаасаа хамаарч ₮16 мянга болон ₮24 мянга байсан бол энэ жил анхдагч зах зээлд ₮100-₮150 мянгаар борлуулагджээ. За тэгээд шаг буюу хоёрдогч зах зээлийн үнэ нь сүүлийн 6 жилд мөн л 3-5 нугарч ₮500 мянгад хүрсэн гэнэ.

💭 Гадаадад яадаг вэ?

Баярын үеэр зах зээлийн өрсөлдөөнөөс шалтгаалж үнэ өсөх нь хэвийн үзэгдэл. Хамгийн нийтлэг нь зочид буудал, онгоцны тийз, амралтын газрын үнэ бөгөөд баяраар 1.5-3 дахин нэмэгдэх тохиолдол бий. Гэхдээ нэг онцлог нь үнэ нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанар ч мөн сайжирдаг. Жишээлбэл, Японд ресторанууд баярын тусгайлсан цэс гаргаж, Канадад амралтын газрууд тусгай арга хэмжээ, үзүүлбэр зохион байгуулж нэмэлт орлого олох ажээ. 

🇲🇳 Харин манайд 

Наадмын тасалбар дээр гэхэд үнэ нэмэгдэж буй ч чанар асуултын тэмдэг хэвээр. Наадмын нээлтийн хувьд жил бүр ижил хэв маягаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн наадмын нээлтийг Төрийн соёрхолт, УГЗ Б.Наранбаатар 5 дахь удаагаа найруулж байна. Угтаа Төв Цэнгэлдэх Хүрээлэн наадмын үеэр суудлын багтаамжаа 9 мянгаас 12 мянгад хүргэсэн ч эрэлт их байгаа ба жуулчдад 2 мянган тасалбар олгох болсон ч авах хүсэлтэй жуулчдын тоо 11 мянга гаруй аж.

  • 💸 Наадмын төсөв: Том зургаар энэ жилийн Үндэсний их баяр наадмыг өнгөрсөн оны төсвөөс 1.7 нугарсан дүн буюу ₮5 тэрбумаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь 2023 оны наадмын төсөвтэй адил буюу хамгийн өндөр төсвөөр зохион байгуулагдах гэж буй 2 дахь наадам болж байна.

Заа тэгээд ирээдүйд наадам илүү хүртээмжтэй, чанартай болно гэдэгт итгэж байна. 💪🏼

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.