• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Бизнес

Азийн M&A-н шинэ давлагаа 

yld
М.Хулан
6 сарын 30, 2025
6 сарын 30, 2025

Худалдааны дайнаас үүдэлтэй тогтворгүй байдал, бодлогын хүүгийн өсөлт гэхчлэн хаашаа ч хөлбөрч мэдэх зах зээлийн шуурга нэгдэх хэлцэл (M&A)-ийн зах зээлд шинэ боломж авчрав. 

☀️ Зах зээлийн төлөв: Өөдрөг

Энэ оны эхний 6 сард дэлхий даяар хийгдсэн нэгдэх хэлцлийн тоо 14.8% буурч 17,528-д хүрэв. Хэдий хэлцлийн тоо буурсан ч $10 тэрбумаас дээш дүнтэй хэлцлийн тоо 62% нэмэгдэж, нийт дүн нь өнгөрсөн оны мөн үеэс 26% өсөн $2.1 их наядад очсон аж. Нийт хэлцлийн дийлэнх нь Хойд Америкийн зах зээлд хийгдэж, тус тивийн хэлцлийн дүн 17% өсөн $1 их наядад хүрсэн бол Азийн зах зээл огцом сэргэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 116.3% өсөж $583.9 тэрбум болоод байна. 

  • 😮‍💨 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлт банкируудын төсөөлж байснаас сул байсан ч зах зээлийн эвгүй мөчлөг дуусаж, оны сүүлийн хагаст нэгдэх хэлцэл эрчимжих төлөвтэй байгаа талаар шивэр авир хийх болов. 
  • 😱 Учир нь Трампын тарифын үүсгэсэн тодорхойгүй байдал хүзүү сээрээ холбохоор төлөвлөсөн хөрөнгө оруулагчдын 32%-ийнх нь төлөвлөгөөг хойшлоход хүргэсэн гэдэг. Үүний сацуу технологийн титануудын өсөн нэмэгдэх AI аппетит ч үүнд асар ихээр нөлөөлж буй. 

✨ Азийн сэргэлт

Эргээд Азийн зах зээл рүү ороход, өдгөө тус тивийн нэгдэх хэлцэл дэлхийн нийт хэлцлийн 27.2%-ийг бүрдүүлэх болжээ. Энэ өсөлтийн тэргүүн магнайд Хятад, Япон цохиж яваа. Энэ дундаа Ази, номхон далайн бүсийн идэвхжил нэмэгдэж, 6-р сард Toyota Motor (7203.T) ханган нийлүүлэгчээ $33 тэрбумаар худалдан авахаа зарласан бол ADNOC-н тэргүүлсэн консорциум Австралийн газрын тос үйлдвэрлэгч Santos-г (STO.AX) $18.7 тэрбумаар бүхэлд нь бэлэн мөнгөөр худалдан авч бааварлаж байв. 

  • 🗣️ Бяцхан шивнээ: Цаашид ч, тус тивийн бизнесүүд барууны орнуудтай гэхээсээ илүүтэй тив дотроо нэгдэн нийлэх нь ихсэх төлөвтэй.

Эцэст нь… Нэгдэх хэлцлээс давж Азийн зах зээл ер нь л шажигнасаар оны төгсгөлд юм дуулгах шинжтэй. Харин Америкийн хувьд хэдий тарифын асуудал дөнгө тушаа болж байгаа ч Трамп монополын зохицуулалтаа сулруулах магадлал өндөр байгаа нь бизнесүүдэд томоохон боломж олгоно гэх найдварыг төрүүлээстэй. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.