
Зуны урин дулаан цаг иржээ. Мэдээж найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хаашаа, хэрхэн яаж амарч зугаалахаа аль хэдийн шийдсэн байх.
Бүтэн жил цаг наргүй ажилласны шагнал болох амралтын мөнгөө аялалдаа нэмэрлээд хэрхэн зарцуулахаа “тоолон” суугаа ч байж мэднэ.
Гэхдээ тоолдог хэд маань хэмжээтэй болохоор сайхан амраад ажилдаа ороход, цалинтай золгох хүртлээ өр зээл тавихаас өөр аргагүйд хүрдэг гэмтэй.
Тиймээс сэтгэл тайван амрах хугацаандаа “Мөнгөө ажиллуулах” боломжтой юм шүү.
Та хамгийн эрсдэл багатайд тооцогддог бондод хөрөнгө оруулснаар жилийн 18%-20%-ийн өндөр өгөөж хүртэх боломжтой.
Жишээлбэл, Голомт Капитал ҮЦК-ийн бондын дундаж хүү 2021-2024 онд 19%-тай байхад нийт 3 мянган харилцагч бондод хөрөнгө оруулж нэг хүн дунджаар ₮95 саяын өгөөж хүртэж байв.
Тооцоолбол: Амралтын мөнгө гэж ₮3 саяыг авсан бол үүний ₮1 саяыг нь аялалдаа зарцуулаад үлдсэн ₮2 саяыг 20%-ийн хүүтэй бонд авлаа гэж бодъё.
Энэ тохиолдолд 3 сарын дараа ₮100 мянгын хүү авах нь. Хүүгээрээ дахин хөрөнгө оруулбал 1 жилийн дараа гэхэд ₮400 мянгын өгөөж хүртэх аж.
Хэрэв ₮10 саяар бонд авбал ₮2,155,000-ийн өгөөж хүртэх нь ээ. Үүнийг банканд хадгалуулсан бол ₮1,200,000 болох юм.

Харин бондод хөрөнгө оруулснаар та аяллын сайхан дурсамжаас гадна, энэхүү мөнгөө нөхөж олоод зогсохгүй нэмээд өгөөж хүртэх нь ээ.
Тиймээс та аяллын хүнсээ цуглуулахаас өмнө “GC-BOND” супермаркетаар зочилж, хүссэн бондоо сагслаад яваарай хө.

Та амрах эрхтэй. Гэхдээ “Мөнгөө ажиллуулах”-аа мартаж болохгүй шүү. Мөнгөө ажиллуулж олсон өгөөжөөрөө аялах чинь сайхан шүү дээ.
📞 Бондын зөвлөхүүдтэй холбогдох: 8083-6622, 8888-9183, 8083-7744, 8083-9944
🔗 Бондын форм бөглөх бол ЭНД, захиалга өгөх бол ЭНД дараарай.
Эх сурвалж: Голомт Капитал ҮЦК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.