Богд Банк (BOGD) жил бүр тайлан балансаа цаг тухайд нь танилцуулж нээлттэй компаниудын ил тод байдал ямар байх ёстойг үлгэрлэдэг. Тэд энэ удаад ч 2023 оны аудитлагдсан тайлангаа банкнууд дундаасаа хамгийн түрүүнд гаргалаа.
Богд Банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд байнга л ногоон өнгөө хадгалж байгаа. Өсөх өсөхдөө 5%, 10% биш том том дүнгээр дээшилж буй. Тодруулбал, 2022 онд цэвэр ашгаа 77.4% өсгөн ₮19.1 тэрбумд хүргэж байсан бол өнгөрсөн жил ашиг нь мөн л 47.4% нэмэгдэж ₮28.2 тэрбумд хүрсэн аж. Цэвэр ашиг тэрбум, тэрбумаар нэмэгдэж буйн учир нь,
Тэдний нөлөө
Ер нь бол Богд Банкны үйл ажиллагаа тэлэхээс гадна ХЗЗ-ийн хөгжилд ч хувь нэмэр оруулж буй. Тэд банкны салбараа төлөөлж анх удаа IPO хийсний дээр хувьцаагаа ч хувааж хөрвөх чадвараа сайжруулаад амжсан. Түүнчлэн өнгөрсөн онд хамгийн идэвхтэй арилжигдсан хувьцааг тоо ширхгээр нь харвал Богд Банкны хувьцаа тэргүүлжээ. Ингээд харахаар тэдний ХЗЗ-д үзүүлж буй нөлөө ч гэсэн өргөжсөөр байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.