
Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-иас нийтэд санал болгож буй нийт ₮500 тэрбумын бондын эхний транч буюу ₮100 тэрбумыг татан төвлөрүүлэх “ХӨГЖЛИЙН БОНД-1”-ийн урьдчилсан захиалгыг 2026.09.07-2026.09.09-нд авна.
Тэнгэр Капитал ҮЦК ХХК-ийн андеррайтераар нь ажиллаж буй тус бондын давуу тал нь Монгол Улсын Засгийн газартай дүйцэх ВВ-/В1/В+ түвшний зээлжих зэрэглэлтэйгээс гадна ХХОАТ, ААНОАТ-аас бүрэн чөлөөлөгдөхөөрөө онцлогтой.
Нэг хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын хязгаар зарласан хэмжээнээс хэтрэхгүй бөгөөд арилжаа нь өрсөлдөөнт саналд өгөөжөөр, өрсөлдөөнт бус саналд нэрлэсэн үнээр санал өгч оролцох эрхтэй юм.
Бондын нөхцөл:
Тус бондоор татан төвлөрүүлэх ₮500 тэрбумын эх үүсвэрээр Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэл, зам, тээврийн салбаруудыг дэмжих санхүүжилтийг олгох юм.
Та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид бондын захиалгаа өгөх боломжтой бөгөөд арилжаанд оролцохын тулд үнэт цаасны дансаа урьдчилан нээлгэж, хөрөнгө оруулах мөнгөн дүнгээ дансандаа байршуулсан байхыг анхаарна уу.
Илүү дэлгэрэнгүй заавар болон бондын талаарх мэдээллийг бидэнтэй холбогдон авна уу.
Данс нээх, арилжаанд оролцох:
Бондын шинжээчид: 8888-1054 | 8015-0272 | 8085-0272
Холбоо барих: 7711-0272
Эх сурвалж: Тэнгэр Капитал ҮЦК ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.