
Сэндли ББСБ ХК-ийн олон нийтэд нээлттэй гаргаж буй Сэндли 3.0 бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлт өнөөдөр боллоо. Энэ оны Монголын Хөрөнгийн Бирж ХК дээрх хамгийн өндөр өгөөжтэй бонд гэж нэрлэгдэх Сэндли 3.0 бонд нь нийт 120,000 ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгож, ₮12 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлэв.
Сэндлигийн үнэт цаасны нэрлэсэн үнэ нь ₮100,000, хугацаа 24 сар, жилийн хүү нь 19%, хүүг 3 сар тутамд олгох бөгөөд нээлттэй бүтээгэхүүн учраас татвар нь 5% байгаа гэдгээрээ давуу талтай юм.
Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг тус компани бизнесийн болон ногоон зээлд зарцуулахаар төлөвлөжээ.
Сэндли ББСБ ХК-ийн нээлттэй бондын андеррайтераар салбартаа нэр хүнд бүхий Өлзий энд Ко капитал ҮЦК, Голомт капитал ҮЦК, Райнос Инвестмэнт ҮЦК нар тус тус хамтран ажилласан байна. Цан цохих ёслолд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд, бондын андеррайтераар ажилласан үнэт цаасны компаниудын болон Сэндли ББСБ ХК-ийн удирдлагууд оролцлоо.
Сэндли ББСБ ХК нь финтек технологид суурилсан “Sendly” гар утасны аппликейшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 оны тавдугаар сард амжилттай эхэлж, өдгөө Америк, австрали, япон, европын холбооны 27 улсад амьдарч буй монголчууд хормын дотор, хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн монголын анхдагч компани юм.
Тус байгууллагын хамт олон 2023, 2025 онуудад Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нээлттэй бондоо олон нийтэд санал болгож, нийт ₮18.5 тэрбумын санхүүжилтийг Сэндли 1.0, 2.0 бондуудаар татаж нийт ₮6.1 тэрбумын хүүг хөрөнгө оруулагч нарт олгосон байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.