
Бизнесийн ертөнцөд карьер ахих нэгэн том алхам гэж тооцогддог Америкийн MBA хөтөлбөрүүдийн эрэлт сүүлийн үед буурах болжээ. Тэгвэл үүний цаана ямар шалтгаан байна вэ?
👁️ Уналтын цаана
2026 оны бизнесийн чиглэлийн магистрын хөтөлбөрүүдэд ирсэн өргөдөл өмнөх элсэлтийн мөчлөгөөс 25% буурчээ. Үүнд Доналд Трампын засаг захиргааны визийн хатуу бодлоготой холбоотой гадаадаас ирсэн өргөдлийн тоо 38%, дотоодын өргөдөл 6% буурсан нь голлох нөлөөг үзүүлэв. Цаашлаад, эдийн засгийн тодорхойгүй байдал болон AI-н болгоомжлол зэрэг нь залуусыг MBA-д суралцахаас зайлсхийхэд хүргэж буй аж.
💵 Өндөр төлбөр
Америкийн ТОП-30 MBA хөтөлбөрийн дийлэнх буюу 26 сургуулийн 2 жилийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардал $200 мянгыг давсан. Тухайлбал, MIT Sloan-д суралцахад $288.6 мянга, Columbia Business School-д $286.1 мянга, Stanford GSB-д $281.9 мянга шаардлагатай аж. Ийм өндөр зардлыг төгсөөд авах цалин, карьерын боломж нөхөж чадах эсэх нь залуусын хувьд томоохон эргэлзээ болж байна.
🇲🇳 Америк дахь оюутнууд
IIE Open Doors-н 2024-2025 оны мэдээллээр Америкт нийт 1,991 Монгол оюутан суралцаж буй нь өмнөх оноос 19.2% өссөн буюу түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Үүнээс 1,253 нь бакалавр, 367 нь магистр, докторын түвшний хөтөлбөрт, 296 нь төгсөөд ажиллах OPT хөтөлбөрт хамрагдаж, үлдсэн 75 нь оюутан солилцооны хөтөлбөрт суралцаж буй аж.
Эцэст нь… Америкт MBA-р суралцахаар төлөвлөж буй лимонууд хэр их байна даа? AI хөдөлмөрийн зах зээлийг утгаар нь өөрчилж буй энэ цагт MBA дипломын үнэ цэн, эрэлт хэрхэн өөрчлөгдөж буйг ЭНД дарж уншаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.