
Монголын esports сонирхогчдын анхаарлыг татдаг CS-н хамгийн том тэмцээнүүдийн нэг PGL Major Singapore 2026 эхлэхэд цөөн хоног үлдлээ. Энэ удаад Монголын 12 тоглогч 3 багийн бүрэлдэхүүнд багтан оролцохоор байна.
🇲🇳 Нийт 20 тоглогч
Энэ сарын 24-нд эхлэх Major тэмцээнээр CS-н түүхэнд стикерээ мөнхөлсөн Монгол тоглогчдын тоо 20-д, стикерийн тоо 63-д хүрч, түүхэн амжилт тогтооно. Эдгээр тоглогчдоос The MongolZ багийн bLitz буюу Б.Гарьдмагнай, Techno буюу М.Содбаяр нар хамгийн олон буюу тус бүр 9 удаа өөрийн стикерийг гаргажээ. Харин Chinggis Warriors багийн fury5k буюу Г.Даваасүрэн, tikuak буюу Ч.Золбаяр нар энэ удаа анх удаагаа өөрийн стикерээ гаргах аж.
⚠️ Стикерийн өөрчлөлт
Өнгөрсөн удаагийн IEM Cologne Major-с эхлэн CS тоглоомын стикерийн систем бүрэн өөрчлөгдсөн. Ингэхдээ уламжлалт капсулыг халж, үзэгчид $1-оор 100 токен худалдан авч, хүссэн стикерээ шууд сонгон авдаг болсон юм. Мөн орлого хуваарилалтыг зөвхөн чансаа болон тэмцээний амжилтад суурилуулан хувьчилж олгодог болжээ.
Эцэст нь… Энэ сарын 24-нөөс Chinggis Warriors болон BC.Game, 28-наас The MongolZ эхний тоглолтоо хийхээр байна. Нийт оролцож буй баг, тоглогч нартаа өндөр амжилт хүсье. 🫡
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.