• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Бизнес

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хөлбөмбөгийн багууд 

yld
Б.Эсүхэй
6 сарын 29, 2025
6 сарын 29, 2025

Дэлхийд хамгийн өргөн тархсан спортын нэг яах аргагүй хөлбөмбөг. Тэгвэл аль хөлбөмбөгийн баг хамгийн өндөр үнэлгээтэйг сонирхоцгооё. 

💰 Бэл бэнчин 

Хамгийн өндөр үнэлгээтэй ТОП-10 багийн дундаж үнэлгээ $5 тэрбум бөгөөд үүний 6 нь Английн PL-н багууд ажээ. Эдгээр 6 багийн нийт үнэлгээ $27.7 тэрбум байгаа нь ТОП-10 багийн 55.7% бүрдүүлж буй. Харин орлогын хувьд өнгөрсөн онд дунджаар $820 саяын орлоготой ажилласан ба нийт орлогын дийлэнх буюу 48%-ийг солилцоо наймаа, ивээн тэтгэгч, лиценз зэргээс олсон гэнэ.

  • 👀 Нэг сонирхолтой зүйл нь ТОП-10 багийн 9 нь ашигтай ажилласан бөгөөд ганцхан Английн PL-н Chelsea $29 саяын алдагдал амсжээ. 

🫅🏻 Эзэн хааны баг

Хөлбөмбөгийн багуудаас хамгийн өндөр үнэлгээтэй баг бол Испанийн эзэн хааны баг гэгдэх Real Madrid. Тэд бол $6.7 тэрбумын үнэлгээтэй баг. Багийн хувьд өнгөрсөн улиралд $1.13 тэрбумын орлого олсон нь 2022-2023 оны үеэс 26% өссөн дүн аж. Тус өсөлтөд Santiago Bernabéu цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэл дуусаж, тоглолтын өдрийн орлого 2 дахин нэмэгдэж $268 саяд хүрсэн нь гол нөлөө үзүүлэв. Өмнөх улиралд Францийн супер од Килиан Мбаппе, саяхан Английн авьяаслаг хамгаалагч Трент Александр-Арнольд-г эгнээндээ нэгтгээд байна. 

🏆 Дэлхийн аварга

Энэ оноос эхлэн FIFA Club World Cup буюу багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 4 жилд 1 удаа зохион байгуулагдахаар болсон. Нийт шагналын сан $1 тэрбум бөгөөд тив бүрийн шилдэг 32 баг оролцох аж. Одоогийн байдлаар хасагдах шатанд Европын 9, Өмнөд Америкийн 4, Хойд Америкийн 2, Азийн 1 баг үлдсэн бөгөөд аваргын төлөөх тоглолт 7 сарын 14-нд болох гэнэ.

  • ☝🏻 Ямартай ч энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу Ballon d'Or-н эзэн хэн болох нь FIFA Club World Cup-д аль клуб түрүүлэхээс ихээхэн хамаарах бололтой.

Эцэст нь… Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хөлбөмбөгийн багууд санхүүгийн хувьд томоохон тоглогчид ажээ. ТОП-10 багийн дийлэнх нь Английн PL-н багууд байгаа бол үнэлгээ, орлогоор Испанийн Real Madrid тэргүүлж байна. Ингэхэд манай лимончууд аль багийн дэмжигчид байна вэ? 😛

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.