Монголын Маркетингийн холбооноос маркетингийн мэргэжлээр суралцдаг оюутан залуусыг хөдөлмөрийн зах зээлд гарахад бэлтгэх зорилготой Internship & Mentorship хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг билээ.
Тэгвэл энэ жилийн хувьд ажлын байран дээр гараад аль хэдийн 3 жилийн туршлага хуримтлуулсан, өөрийгөө хөгжүүлж, карьераа өсгөх чин хүсэл, эрч хүчтэй залуу маркетер, менежерүүдийг дараагийн түвшний маркетинг хариуцсан захирал (СМО) болоход чиглүүлэх "Next CMO Mentorship" хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар маркетинг, бүтээлч салбарт ажилласан 10 гаруй жилийн туршлагатай, салбар бүрийн төлөөлөл болсон томоохон 15 компанийн Маркетинг хариуцсан захирал (CMO)-уудыг ментороо болгож, тэдний туршлагаас суралцах боломжтой.
CMO нарийн хувьд маркетингийн бүхий л үйл ажиллагаа, стратеги, санаачилгыг хянах, удирдах үүрэгтэй компанид С түвшний гүйцэтгэх захирал юм. Түүнчлэн тэдний гол үүрэг компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, брэндийн мэдлэгийг дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийг татах, орлогын өсөлтийг хангах маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх юм.
За тэгээд, компанийн алсын хараа, үнэ цэнийг маркетингийн үйл ажиллагаа бүртээ шингээн СЕО, СFO нартай мөр зэрэгцэн байгууллагын эко системийн гол зангилаа болж буй туршлагатай СМО нараас зөвлөгөө авч, тэдний алдаа оноо, арга барил, ур чадвараас суралцан карьерын замаа дөтлөөрэй.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
🔗 Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Эх сурвалж: Монголын Маркетингийн Холбоо
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.