• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

"Ухаалаг хот" төсөлд Ажнай Корпораци стратегийн түншээр нэгдлээ

lemonpress
Lemon Press
7 сарын 9, 2025
7 сарын 9, 2025

Улаанбаатарын төвлөрөл, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Ухаалаг хот" төслийн хэрэгжилт шинэ шатанд гарлаа. Өмнө нь Австрийн Teichmann & Compagnons Property Networks GmbH болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD)-ийн харьяа компани болох AIG Групп хамтран эхлүүлсэн уг төсөлд Монголын үндэсний хөрөнгө оруулагч Ажнай Корпораци нэгдэж, стратегийн түншлэл улам өргөжиж байна.

"Ухаалаг хот" төсөл нь сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бие даасан шийдэл, дижитал засаглал зэрэг дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй шинэ төлөвлөлтийн хотыг цогцлоох зорилготой. Энэхүү төсөл нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт бус, хот байгуулалтын олон улсын жишигт нийцсэн иж бүрэн санаачилга юм. Хотын ерөнхий төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бүтэц, талуудын эрх үүрэг, санхүүжилтийн механизм зэрэг үндсэн чиглэлүүдийг хамарсан ажлын хэсэг байгуулагдаад байна.

Ажнай Корпораци нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-тай хамтран төсөл хэрэгжүүлэх газар нутгийг бэлдэж, хөрөнгө оруулалтын үндэс суурийг тавьж байна.

Төслийн хэрэгжүүлэгч талууд энэхүү ухаалаг хотыг Монгол Улсын дотоод хэрэгцээг хангахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээний үлгэр жишээ шийдэл болгон хөгжүүлэх зорилготой. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагч, технологийн түншүүдийг татах, ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.

1992 онд байгуулагдсан Ажнай Корпораци нь Монгол Улсын банк, санхүү, уул уурхай, тээвэр логистик, аялал жуулчлал, худалдаа, хүнсний үйлдвэрлэл зэрэг стратегийн салбаруудад тогтвортой хөрөнгө оруулалт хийж, салбар бүртээ инновац, өсөлтийг манлайлан хэрэгжүүлж буй тэргүүлэгч групп компани билээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Эх сурвалж: Ард Санхүүгийн Нэгдэл ХК

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.