• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Interview
М.Хулан
/ 6 сарын 30, 2025

П.Тодрол: Хөршийн дэлгүүрийн консепт дотоодын франчайз болон хөгжих боломжтой

Lemon Press-н ярилцлагын ээлжит дугаарт Макс хүнс ХХК буюу М-Март сүлжээ дэлгүүрийн Гүйцэтгэх захирал П.Тодрол оролцлоо. Уг дугаарт бидний эчнээ танил болсон орон сууцны доорх дэлгүүрүүдийг хөршийн дэлгүүрийн консепттой хөгжүүлж, тогтсон стандарттай зах зээлд өрсөлдөхүйц тоглогч болох боломжийн талаар ярилцсан юм. Тухлан сууж, таалан уншина уу. 

Ярилцлагаа М-Март сүлжээ дэлгүүр хэрхэн зах зээлд хөл тавьж, 2018 онд ребрэндинг хийж байснаас эхлүүлье. 

Амар байна уу. Макс Групп 1992 оноос салбар салбар дахь бизнесүүдээ эхлүүлж байсан түүхтэй. Тэдгээр бизнесүүдийн анхдагчид нь хоол үйлдвэрлэл болон худалдааны бизнес байсан. Улмаар 1998 онд Макс Супермаркет сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулж, дотоодын худалдааны салбарын анхдагч хувийн хэвшлийн супермаркетуудын нэг болж байв. Сүлжээ дэлгүүрийн зах зээлд Макс Супермаркет нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 оноос эхлэн ребрэндинг хийсэн. Тухайн үе нь Имарт тэргүүтэй гаднын франчайз сүлжээ дэлгүүрүүд зах зээлд хөл тавьж эхэлсэн үе л дээ. Мэдээж зах зээлд шинэ тоглогчид нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсэх нь тодорхой байсан тул үүнийг тооцоолж ребрэндинг хийх шаардлага үүссэн. Энэ утгаараа 2018 онд группийн удирдлагууд шийдвэр гаргаж, цаг үеэ дагасан, шинэлэг консепттой М-Март сүлжээ дэлгүүрийг зах зээлд ахин танилцуулсан. Ребрэндинг хийж байхад бид 12 салбартай байсан бол өдгөө 30 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бидний онцлог анхнаасаа хэрэглэгчдэд эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг санал болгохын сацуу  тэдэнтэй ойр байж, цаг зав хэмнэсэн сүлжээ дэлгүүр байсан. М-Март болохдоо ч энэ үзэл санаагаа хадгалсаар одоогийн М-Март бол ухаалаг үйлчилгээг хамтдаа бүтээх “сайн хөрш” байхыг хичээн ажиллаж байна. Өдгөө нийт салбаруудын 70% нь хөршийн консепт бүхий салбар гэж явдаг. Монгол Улсад тэр тусмаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүдээс хөршийн салбарынхаа тоогоор дээгүүр орохоор олон салбартай гэж ойлгож болно.

Үндэсний гэх тодотголтой томоохон сүлжээ дэлгүүрүүдийн онцлог, консептын ялгаа хэр гүнзгий гэж харж байна? Дэлгүүрүүдийн консепт үйлчлүүлэгчийн сонголтод нөлөөлөх томоохон шалтгаан болдог уу? 

Мэдээж үндэсний гэвэл Номин, Миний, Оргил гэхчлэн амжилттай явж буй томоохон сүлжээ дэлгүүрүүдийг дурдах нь зүйтэй. Үндэсний дэлгүүрүүд маань өөрсдийн ноу-хауг бүтээж, хөгжүүлээд явж байгаа гэх утгаараа мэдээж хэдэн зуун сая хүмүүсийн ташаалд нийцсэн ноу-хау, стандартыг нутагшуулсан гаднын франчайз дэлгүүрүүдтэй өрсөлдөж байгаа. Үүний тулд бүгд өөр өөрийн хэмжээнд  ребрендинг, өөрчлөлтүүдийг хийх шаардлага үүсч байна. Монголд түгээмэл байгаа сүлжээ дэлгүүрүүдийн консепт гэвэл супермаркет, хайпермаркет, экпресс, бөөний агуулах худалдааны, хөршийн, конвиненс гэхчлэн хувилбарууд түгээмэл байна. 

Хөршийн дэлгүүр гэх хувилбарын гол онцлог нь тухайн ойр орчмын хотхон, оффисуудад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангах зорилготой. Яг тухайн бүс дэх хүмүүсийн бодит хэрэгцээ, хүсэлд тулгуурлан бүтээгдэхүүний сонголтоо бүрдүүлж, илүү ойр, хүртээмжтэй, хэрэгцээт үйлчилгээ үзүүлэхэд анхаардгаараа онцлогтой.. Дээрх бүх консептууд тус тусдаа өөрсдийн онцлог ялгаралтай хөгжиж байгаа гэж хардаг.

Яг үнэндээ хэрэглэгчийн сонголтод гаднын франчайз байна уу, дотоодынх байна уу гэдэг нь тийм ч их нөлөө үзүүлдэггүй. Харин тухайн үйлчлүүлэгчийн өдөр тутмын болон амьдралынх нь хэрэгцээг чанартай бөгөөд найдвартай хангаж чадаж байгаа эсэхэд л худалдааны бизнес тогтож буй. Монголын худалдааны салбарын үүх түүх түргэн үйлчлэх цэг буюу ТҮЦ болон захаас эхэлж, түүнээс цааш хүний амьдралын хөгжил, сонголтыг дагаад алхам алхмаар хөгжөөд явж байгаа. Миний хувьд франчайз бизнесүүд зах зээлд орж ирснээр дотоодын худалдааны салбарыг илүү хурдацтайгаар хөгжих бололцоо олгосон гэж хардаг. Бизнес бол өрсөлдөөн дээр тогтож, хөгжиж явдаг жамтай зүйл. Тиймээс франчайз бизнесүүдийн нутагшуулж буй стандарт ноу-хауг үндэсний сүлжээ дэлгүүрүүд бид өөрсдөдөө шингээж, гол нь зах зээлд хэрхэн тодорч, ялгарлаа бий болгох вэ гэдгээ сайтар бодолцох ёстой. 

Бидний ялгарал бол хоол үйлдвэрлэл бүхий хөршийн дэлгүүр байх. Энэ зорилгодоо хүрэхийн тулд олон талын зүйл туршиж ажиллаж байна. 

Хөршийн дэлгүүрийн консептын онцлог, давуу тал нь юу вэ? Зах зээлд тэлэх боломж, орон зай  хэр их гэж харж байгаа вэ? 

Бидний хувьд хөршийн дэлгүүр гэх ойлголтыг орон сууцуудын доор байрлаж тухайн орчмын хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангаж төрөлжсөн барааны бүтээгдэхүүнтэй дэлгүүр байхаар харж байгаа. Учир нь хүмүүс өдөр тутмын хэрэгцээгээ илүү ойроос, шинээр нь,  авах хүсэлтэй байдаг. Энэ ч утгаараа хөршийн дэлгүүрүүд тухайн бүсийнхээ эрэлт, хэрэгцээнд мэдрэмжтэй хандах нь маш чухал. Бидний зорилтот үйлчлүүлэгчид бол гэр бүл юм. Тогтмол орлоготой, завгүй амьдралын хэв маягтай, гэр бүлийн бүх гишүүдэд хэрэгцээтэй бараа үйлчилгээг нь бий болгож чадах нь бидний гол асуудал юм. Хөршийн дэлгүүрийн сагсны дундаж супермаркеттай харьцуулахад бага ч гэсэн давтан худалдан авалт хийх тоо нь олон байдаг онцлогтой. Нөгөө талаар үйлчлүүлэгчдийн тоо хотхоны оршин суугчдаар хязгаарлагдах боловч давтан худалдан авалтыг нэмэгдүүлэх боломж өргөн боломжтой. 

2 дахь асуултад хариулахад зах зээлд хөршийн дэлгүүрийн консептийг өргөжүүлж, тэлэх боломж хангалттай байгаа. Тухайлбал, байрны доор үйл ажиллагаа явуулдаг эсвэл анхнаасаа 8 нэрийн дэлгүүр хэлбэрээр нээгдсэн ч стандарт сул, бараа бүтээгдэхүүний сонголт нь дутмаг дэлгүүрүүдэд сайжруулалт хийх боломжтой гэсэн үг. Бид энэ чиглэлээр хэд хэдэн газарт аль хэдийнээ туршилт хийсэн. Өөрсдөө дэлгүүрээ ажиллуулж байгаад амжихгүй, ашиггүй болоод бидэнд санал тавьж М-март болгож хөрвүүлсэн тохиолдлууд бий. Тухайн дэлгүүрүүдэд М-Мартын стандартаа нэвтрүүлээд, илүү тогтвортой, үр ашигтай ажиллуулж байгаа жишээ ч бий. 

Ойрын хугацаанд бид 100 салбартай болох төлөвлөгөөтэй. Харин яг франчайзын албан ёсны системээ олон нийтэд санал болгохдоо бид нэлээд өндөр тооны салбартай болсны дараа эхлүүлэх нь зөв гэж үзэж байгаа. Гадаадын сүлжээ дэлгүүрүүд ч яг ийм зарчмаар явсан. Франчайз гэдэг нь зүгээр ч нэг нэрээ өгөөд, өнгө будгаа өөрчилж, солих асуудал биш. Бүх нийлүүлэлт, тохижилт, сургалт гэхчлэн өдөр тутмын бүх төрлийн дэмжлэгийг хамтад нь өгөх, нэгдсэн стандарт бүхий систем үүсгэх явдал шүү дээ.

М-Мартын хөршийн дэлгүүрийн консепт өргөжих бүрэн боломжтой.

Шинэ хэрэглэгч татах болон зөвхөн М-Мартаар үйлчлүүлэх сонирхолтой хэрэглэгчдийг бий болгох, тогтоох тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ? 

Энэ чиглэлд бидний чухалчилж буй гол бодлого нь хүмүүсийн цагийг хэмнэх. Одоогийн хотын нөхцөл байдал ойлгомжтой шүү дээ. Түгжрэл ихтэй, хүмүүс ажил, амьдрал гэсээр цаг зав хомс, хавчиг болсоор байна. Тийм ч учраас бид хотхоны доор байрлах дэлгүүрүүддээ халуун, бэлэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг “Food To Go” категориороо дамжуулаад санал болгож байгаа юм. Ингэснээр хүмүүс хоол хийх цагаа хэмнэж илүү тухтай, аз жаргалтайгаар гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлж чадна. Манай пицца, бүтэн тахиа хэрэглэгчдээс нэлээд ам сайтай байдаг. Амсаж үзээгүй бол туршаад үзээрэй гэж хэлмээр байна.

Манай хэрэглэгчид нийтлэгээрээ хямдрал, урамшуулалд их мэдрэмтгий. Тийм ч учраас өнгөрсөн жилээс бид “weekly sales” гэсэн хямдралын форматыг нийт зах зээл дээр шинээр танилцуулж нутагшуулж чадсан. Тус “weekly sales”-д оролцож буй бараа бүтээгдэхүүний өдрийн дундаж борлуулалт 2-5 дахин өсдөг онцлогтой.

Мөн байнгын үйлчлүүлэгчдэдээ зориулаад худалдан авалтын үнийн дүнгийн 3%-тай тэнцэх Макс пойнт оноог олгож дахин ирэх, давтан худалдан авалт хийх нөхцөл бололцоог хангаж байгаа. Хэрэглэгчид М-Март Макс пойнт гэсэн апп-ийг татаж суулгаснаар энэхүү боломжийг ашиглах боломжтой. Гэр бүлээрээ нэгдсэн Макс пойнт оноог цуглуулж, зарцуулах боломжтой бөгөөд цаашид хөршүүддээ зориулсан олон шинэлэг үйлчилгээг энэхүү апп-аараа дамжуулан хүргэхээр ажиллаж байна. Апп-аараа хүнсээ цуглуулаад гэртээ орох замаараа аваад явах, хүүхдүүд дэлгүүрээр үйлчлүүлэх үед QR уншуулаад шууд ээж, аавынх нь картаас таталт хийх гэхчлэн төлөвлөсөн шинэчлэлүүд олон бий. Мэдээж юуны тулд хөршийн дэлгүүр билээ түлхүүр хадгалах, илгээмж, онлайн захиалгын бүтээгдэхүүнийг дэлгүүр дээр найдвартай үлдээх шийдлийг ч уялдуулан хөгжүүлэхээр төлөвлөж буй.

М-Март сүлжээ дэлгүүрийн одоо хэрэгжүүлж буй стратеги болон цаашдын бизнесийн бодлого чиглэлийг уншигчдад маань танилцуулбал? 

Одоогоор бид хөршийн дэлгүүр, экспресс дэлгүүр, супермаркет гэсэн 3 үндсэн консептоор дэлгүүрүүдээ ажиллуулж байна. Гэхдээ хөршийн дэлгүүрүүд дотроо энгийн хөрш болон хөрш плас гээд 2 салгаж харж байгаа юм. Хөрш пласт нь халуун хоол, пицца, тахиа, салат, шинэ талх гэх мэт нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг.

Хотын түгжрэл, завгүй амьдралын хэмнэлээс болоод хүмүүс өдөр тутмын хэрэгцээгээ хурдан, ойрхон шийдэх сонирхол өндөр болсон. Тиймээс бид хотхон, оффис, зам дагуу байрлалтай дэлгүүрүүдээ оновчтой хуваарилж, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний стандартаа байршил бүрд тохируулж хөгжүүлж байгаа. Хэрэглэгчдээс шууд санал авах QR код байршуулдаг. Мөн хотхоны группүүдийг ажиглаж, тухайн хэсэгт хэрэгцээтэй бараа, үйлчилгээний мэдээллийг төв рүүгээ авч, хурдан шийддэг тогтолцоотой болсон.

Хэрэглэгчид маань ер нь шинэ зүйлд маш мэдрэг буюу хүлээн авах чадвар өндөр. Тийм болохоор бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга шинэчлэхийг эрмэлздэг. Ребрендинг хийсний дараа хүний урсгал 50% гаруй өссөн, худалдааны орлого сүүлийн 5жил дараалан тогтвортой өсөлттэй байна.  

Бид зөвхөн өрсөлдөх гэж биш, хэрэглэгчийн амьдралын хэмнэлийг ойлгож, тэр хэмнэлд нь нийцэх, өдөр тутмын хэрэгцээг хамгийн ойроос, хамгийн хурдан шийдэх бизнесийн модельд тулгуурлан ажиллаж байгаа.

Бид ойрын хугацаанд хөршийн форматын дэлгүүрүүдээр салбарын тоогоо нэмэгдүүлж хурдацтайгаар тэлэх бодлого баримтлан явж байна. Мэдээж бараа бүтээгдэхүүний сонголт, хэрэгцээт барааны бэлэн байдал, шинэ хүнс, халуун, бэлэн хоолны бүрдлээр ялгарах стратеги баримталж байна. Өөрсдийн хотхоныхоо доор, гэрийнхээ хажууд манай дэлгүүрийг байлгах сонирхолтой хэн бүхэнд манайх нээлттэй. 

Ерөнхийдөө бидний бүх бодлого, шинэчлэлийн төв, гол фокус нь гэр бүл.  

Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.