• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 26, 2024
Interview

"Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдлийн шалгаруулалтын эргэн тойронд

yld
М.Хулан
3 сарын 26, 2024
3 сарын 26, 2024

“Оюу толгой” ХХК-иас санаачлан 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Гүнээсээ хайрлая” аяны хүрээнд энэ жил усны шилдэг шийдлийг шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулж шилдгүүдийг тодруулаад буй. Тэгвэл зохион байгуулагч талуудын уралдааны ач холбогдол болон цаашид тус аян хэрхэн өргөжих талаарх байр суурийг хүргэж байна. 

“Оюу толгой” ХХК энэ жил анх удаа “Гүнээсээ хайрлая” шилдэг усны шийдлийг шалгаруулах уралдааныг зохион байгууллаа. Тус уралдааныг зохион байгуулах болсон шалтгаан болон уралдааны ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ? 

Б.Батдэмбэрэл: “Оюу толгой” ХХК-ийн санаачилсан “Гүнээсээ хайрлая” аян нь ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын Холбоо зэрэг холбогдох талууд хамтран зохион байгуулж буй өргөн цар хүрээтэй аян. 

Энэ жилийн тухайд бид “Гүнээсээ хайрлая” аяны хүрээнд усны шилдэг шийдлүүдийг шалгаруулах “Гүнээсээ хайрлая уралдаан”-ыг зохион байгуулж энэ чиглэлд шинэ технологийг нэвтрүүлсэн, усны зүй зохистой хэрэглээг амьдралдаа хэрэгжүүлж буй компани, судлаач, иргэнийг алдаршуулах, нийгэмд таниулах зорилгоор амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг цаашид ч зохион байгуулж жил бүрийн Дэлхийн усны өдрөөр усны шилдэг шийдлүүдийг шалгаруулах уламжлалыг бий болгон ажиллах юм.

Б.Наранчимэг: Монголын нийт усны нөөцийн 30% нь газрын доорх усны нөөц үлдсэн 70% нь гадаргын усны нөөц байдаг. Цаашлаад газрын доорх усны нөөцийг бүрэн гүйцэд тогтоож дуусаагүй байгаа буюу нийт бүс нутгийн 15%-20%-д нь л гидрогеологийн зураглал хийгдээд буй. “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийг шалгаруулах уралдаан гүний усны чиглэлээр судалгаа хийдэг судлаачдыг шалгаруулсан анхны тохиолдол болж буйгаараа маш онцлог үйл явдал болж байна.   

Б.Басбаатар: Монголын гидрогеологичдын холбооны зүгээс “Гүнээсээ хайрлая” аяныг маш ач холбогдолтой уралдаан гэж харж байгаа. Учир нь Дэлхийн усны өдөр зохицуулагч байгууллага болон уул уурхайн компани хамтдаа "Усаа хэмнэе, хайрлая" гэх санаачилгыг дэвшүүлээд хамтран ажиллаж буй нь маш том ололт гэж хэлмээр байна. Монголдоо анх удаа гэж хэлж болохоор ийм төрлийн уралдааныг зохион байгуулж ус хэмнэх, дахин ашиглаж буй судлаач, иргэн, ААН-ийг тодруулаад, урамшуулна гэдэг бол маш сайн жишиг юм. Тиймээс ч холбооны зүгээс энэ үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллаж байгаа. 

Уралдаанаас ямар хүлээлттэй байв? Шилдгээр шалгарсан шийдлүүдийг цаашид ямар нэгэн байдлаар ашиглах төлөвлөгөө байгаа юу? 

Б.Батдэмбэрэл: “Оюу толгой” ХХК усны нөөцөө гүний хоолойн газар доорх усны ордоос авч ашигладаг. Гэхдээ гүнээс ашиглаж буй усны эрдэсжилт ундны уснаас 3 дахин их тул ундны усанд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Үүнийг ус цэвэршүүлэх байгууламжаараа дамжуулаад цэвэршүүлэн ахуйн үйлчилгээнд ашиглаж байгаа бөгөөд нийт үйлдвэрлэлийнхээ 86%-ийг эргүүлэн ашиглаж байна. Бид үүнийг 90% руу дөхүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд уг зорилгод маань нийцэх технологи байвал тэдгээр судлаач, иргэн, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа. 

Б.Наранчимэг: Хүмүүсээс гидрогеологич гэх мэргэжлийн талаар мэдэх үү, гээд асуувал 100 хүнээс магадгүй 1-2 хүн л сонсож байсан гэж хариулах болов уу. Энэ утгаараа гидрогеологич гэх мэргэжлийг олон нийтэд таниулсан, эрэлт хэрэгцээг нь ойлгуулж цаашид тус чиглэлийг сонирхох залуусын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна. ШУТИС бол Монголд гидрогеологичдыг бэлтгэдэг ганц сургууль. Гэтэл жилд 4-5 оюутан л тус мэргэжлээр сурах гээд элсэж байгаа нь маш харамсалтай. Өнөөгийн нөхцөл байдлаар бол бид 10 жилийн дараа гэхэд хөдөлмөрийн зах зээлд эрэлтээ хангаж чадахгүй байх хэмжээнд хүрэх эрсдэлтэй тулгарах магадлал өндөр байна. 

Б.Басбаатар: Ер нь бол манай гидрогеологичдын холбоо нь нийгэм болон гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага. Гэхдээ өнөөдрийн үйл ажиллагааны үр дүнгээс харахад олон нийтэд гүний усны талаар олон нийтэд сурталчлан таниулах ажлаа нэг шат ахиулж чадлаа гэж харж байна. Цаашид ч судалгаа, шинжилгээгээ хийгээд л явна даа.    

Оюу толгой ХХК одоо байгаль орчны чиглэлд ямар төсөл дээр ажиллаж байгаа болон цаашид хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байгаа вэ? 

Б.Батдэмбэрэл: Оюу толгой ХХК-ийн байгаль орчны чиглэлээр ганц усаар тогтохгүй, биологийн олон зүйл төрлийг хамгаалах, ховор төрлийн ургамлын төрөл зүйлийг хамгаалж, нутагшуулах, ан амьтны судалгаа гэх мэт өргөн хүрээтэй ажлуудын хийдэг. Байгаль орчны чиглэлд хийж буй хамгийн том төслүүдийн нэг бол тэрбум мод санаачилгын хүрээнд бид 100 сая мод тарих амлалт өгч ажиллаж байгаа. 

Тус амлалтын хүрээнд өнгөрсөн жил 10 сая модтой дүйхүйц хэмжээний ойн салбарын хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй 200 орчим мянган мод тариад байна.

Түүнчлэн усны хэрлэн тооно буюу гадаргын усыг говь руу шилжүүлэх ТЭЗҮ дээр оролцон ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.