Орос Төв Азиар дамжин Энэтхэгт хүрэх эдийн засгийн коридорыг бий болгох ажлаа эрчимжүүлж эхэллээ.
Хойд-Өмнөд тээврийн коридор
Украины дайныг эхлүүлсний дараагаас Европын Холбооноос ирэх хориг арга хэмжээг тойрон гарахын тулд Орос хуурай, усан, төмөр замаар Евро Азийг холбох Хойд-Өмнөд ОУ-ын тээврийн коридор (INTSC)-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх болсон. Одоогоор Орос Энэтхэг рүү худалдаа хийхийн тулд Газар дундын тэнгис болон Суэцийн сувгаар дамжин 15 мянган км замыг ойролцоогоор 40 хоног туулж байгаа. Харин шинэ худалдааны замаар бол…
2024: Гол бүтээн байгуулалт эхлэх жил
2002 онд Орос, Энэтхэг, Иран нэмэгдээд 13 улсыг хамарсан Хойд-Өмнөд тээврийн ОУ-ын коридорыг барих санамж бичгийг байгуулсан ч тухайн үед Оросын Энэтхэгтэй хийдэг худалдаа нь тийм их биш байсан тул Оросын зүгээс тус төслийг эрчимжүүлэх үнэ цэн дутагдаж байв. Харин дайны дараагаас Оросын Энэтхэгтэй хийсэн худалдаа амжилт тогтоож $65 тэрбумд хүрснээр тус чиглэлийн бүтээн байгуулалт 21 жилийн дараа хөдөлгөөнд оруулах болсон.
Эцэст нь… Тус худалдааны зам ганц Оросыг Энэтхэгтэй холбохоос гадна Хятад, Саудын Араб гээд дайны дараа чухам түншлэх болсон холбоотнуудтай нь ойртуулах гүүр. Гэсэн ч том зургаараа тус бүтээн байгуулалт Энэтхэгт хамгийн их хожил болох төдийгүй 2030 он гэхэд INSTC Еврази, Өмнөд Ази, Персийн булангийн хооронд тээвэрлэх нийт чингэлэг тээврийн 75%-ийг эзлэх төлөвтэй байгаа юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.