• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Санхүү

Банкнууд зээлийн шалгуураа чангаруулжээ

yld
С.Ангирмаа
5 сарын 2, 2025
5 сарын 2, 2025

Өнгөрсөн улиралд том банкнууд ААН-ийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй бол иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулжээ. Ер нь энэ талбарт юу болж байна вэ? 

🌊 Өсөлтийн цунами

Арилжааны банкнууд дахь зээлийн үлдэгдэл өнгөрсөн улирлын байдлаар жилийн өмнөхөөсөө 33.5%, 10 жилийн өмнөхөөсөө 216.1% өсөж ₮38.6 их наядад хүрээд буй. Энэ дундаас иргэдийн зээлийн үлдэгдлийн өсөлт харьцангуй өндөр байгаа. Тодруулбал, сүүлийн 1 жилийн хугацаанд 36.3%, 10 жилд 321.6% тус тус өсөж ₮23.1 их наяд болжээ. 

  • 🌱 Ногоон, ногоон: Эндээс олзуурхууштай нь нийт ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 4.1%-д хүрсэн буюу ₮1.6 их наяд болжээ. Эрчим хүчний хэмнэлттэй барилга гэдэг ангилалд хамгийн их ногоон зээл олгосон аж. 

🧐 Харин цаашид яах вэ? 

Нэг талаас инфляц нэмэгдэж худалдан авах чадвар буураад байгаа энэ үед хэрэглээний зээлийн эрэлт өндөр хэвээр байна. Нөгөө талаас бодлогын хүү одоо ч өндөр байгаа тул зээлийн шалгуур чангарах, хүү буурах боломжгүй нөхцөл байдалд байгаа билээ. 

  • 📈📉 Салбар, салбараар нь хандана: Харин банкнуудын хувьд энэ оны II улиралд худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг хэвээр нь хадгалах, уул уурхайн салбарын зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулах, бусад салбарт олгох зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулах төлөвтэй байгаа аж. 
  • 🔍 Иргэдийн хувьд: 2022 онд иргэдийн зээлийн шалгуур нэлээд чангарсан байсан ч 2023 оны I улирлаас сулруулж эхэлсэн. Харин тус оны сүүлээр эргээд бага зэрэг чангаруулснаар 2025 оны I улиралд иргэдийн зээлийн шалгуурын индекс 0.33 буюу тус хугацаа хүртэл шалгуурыг бага зэрэг чангалсан хэрэг. Харин энэ улирлаас эргээд бага зэрэг сулруулахаар байгаа юм.

Эцэст нь… Сайдын маань хэлдгээр амаргүй үеийг туулж байгаа энэ хугацаанд ББСБ-уудын ч зээлийн шалгуурт өөрчлөлт ороод ороо бусгай л байна даа. Юутай ч энэ улиралд банкнуудын зээлийн шалгуур буурна гэсэн хүлээлттэй байж болох нь ээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.