
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д бүртгэлтэй компаниудын үнэлгээ ээлж дараатайгаар түүхэн рекордоо эвдсээр ₮17.1 их наядад хүрээд байна. Энэ өсөлтөд юу нөлөөлж байна вэ?
💸 Зах зээлийн 2/3 =5
ХААН Банк (KHAN), Тавантолгой (TTL) гэх 2 компанийн үнэлгээ ₮3 их наядыг давснаар нийт үнэлгээний 41%-ийг бүрдүүлж буй. Энэ 2 дээр нэмээд ХасБанк (XAC), АПУ (APU), Эрдэнэ Ресурс (ERDN) гэх 5 компанийн үнэлгээ нийлээд ₮11 их наяд болсноор зах зээлийн үнэлгээний 64.5%-ийг эзэлж байгаа хэрэг. ТОП-20-ийг авч үзвэл зах зээлийн 92%-ийг эзэлж,үлдсэн 140 компанид ердөө 8% нь ногдож байна.
🏦 Санхүүгийн салбарын давамгайлал
ТОП-20 компанийн 12 нь санхүүгийн салбарынх бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь ₮9.3 их наяд буюу том жингийн 55%-ийг эзэлнэ. Үүний цөм нь мэдээж системийн 5 банк. Нийтэд нээлттэй болсон банкнууд биржийн гол хөдөлгүүр болсон бол Инвескор (INV), ЛэндМН (LEND) зэрэг ББСБ-ууд салбарын жинг улам нэмж буй.
📌 Төвлөрлийн эрсдэл
Өндөр төвлөрөл мэдээж эрсдэл дагуулна. ХААН Банк, Тавантолгой 2-ын хувьцаа 10%-иар савлахад л нийт зах зээлийн үнэлгээнээс ₮700 орчим тэрбум арчигдана. Өөрөөр хэлбэл, биржийн рекорд нь нийт зах зээлийн бус, цөөн компанийн гүйцэтгэлийг илэрхийлж буй. Иймд манай зах зээлд шинэ IPO, шинэ бүтээгдэхүүнүүд тун хэрэгтэй байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.