
Монгол Улсад сав баглаа боодлын хог хаягдлын менежментийг сайжруулах, Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлагын (ҮӨХ) тогтолцооны ач холбогдлыг таниулах, тойрог эдийн засгийн шийдлүүдийг сурталчлах зорилготой “Монголын Ус, Ундааны Салбарын Тогтвортой Сав Баглаа Боодлын Форум 2026” энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Хог Хаягдалгүй Монгол ТББ-аас санаачлан зохион байгуулж буй тус форум нь төрийн байгууллагууд, ус, ундаа үйлдвэрлэгч /импортлогч /түгээгчид, дахин боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллага болон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, Монгол Улсын сав баглаа боодлын менежментийн тогтолцооны цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талбар болох юм.
Монгол Улс Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “бохирдуулагч нь төлөх” зарчим болон Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж буй энэ үед тус форум нь бодлого боловсруулагчид болон хувийн хэвшлийн төлөөллүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлнэ.
ОЛОН УЛСЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ЭКСПЕРТҮҮД ОРОЛЦОНО
Форумын онцлох зочин илтгэгчдийн нэг нь ЭЗХАХБ (OECD)-ын Байгаль орчны газрын тойрог эдийн засгийн асуудал хариуцсан байгаль орчны эдийн засагч Фритьёф Лаубингер бөгөөд тэрээр олон улсад ҮӨХ-ын тогтолцоог хэрэгжүүлж буй загварууд, тэдгээрээс хөгжиж буй орнуудад өгөх сургамжийн талаар илтгэл тавина.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл танилцуулах бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар хуулийн фирмийн боловсруулсан Монгол Улсын Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үйлдвэрлэгчдэд танилцуулна.
Мөн БОУАӨЯ, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, М-Си-Эс Кока-Кола ХХК, АПУ ХК, Эм Жи Эл Акуа ХК, ТМЛ Пластик ХХК, Мултипак ХХК, ИНМО Ресайклинг ХХК, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, Худалдаа Хөгжлийн Банкны төлөөллүүд болон салбарын мэргэжилтнүүд шийдлүүд танилцуулж, бодлогын болон санхжүүжилтийн панел хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.
САЛБАРЫН САЙН ТУРШЛАГЫГ ТАНИЛЦУУЛНА
Форумын үеэр:
Мөн оролцогчид бүлгийн хэлэлцүүлгээр дамжуулан сав баглаа боодлын хог хаягдлыг бууруулахад шаардлагатай бодлого, дэд бүтэц, санхүүжилт болон хэрэглэгчийн оролцооны талаар санал солилцож, Монгол улсын дотоодын онцлогт тохирсон гарц шийдлийг хамтдаа эрэлхийлнэ.
Хэзээ: 2026 оны 6-р сарын 16
Цаг: 09:00 - 18:00
Байршил: ITC Tower, Ballroom Zu, Улаанбаатар хот
Урилгаар
Суудлын тоо хязгаартай тул дараах холбоосоор бүртгүүлж, эсвэл [email protected] хаягаар холбогдон урилга авна уу.
Бүртгүүлэх холбоос: https://mww.mn/registration/
Эх сурвалж: Хог Хаягдалгүй Монгол ТББ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.