Өнгөрсөн 7 хоногт Үндэсний Баялгийн Сангийн тухай хуулийн төслийг Засгийн Газраас нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барьж батлуулсан. Яг ямар хууль баталчхав аа?
Гурван сан
Баялгийн сан нь “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хүртээмжтэй хөгжлийн сан” гэсэн 3 бүрэлдэхүүн сантай байхаар тусгагдсан бөгөөд сан тус бүр өөрийн гэсэн эх үүсвэртэй. Тодруулбал,
Хууль батлагдсанаар…
Үндэсний баялгийн сангийн хуулийг Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн суурь зарчим дээр тулгуурлан боловсруулсан бөгөөд зөвхөн валютаар хадгалагдах учир валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болж буй. Гэхдээ хэр сайн ажиллах вэ, гэдэг бол өөр асуудал. Түүнчлэн уг хууль батлагдсанаар хэд хэдэн чухал өөрчлөлт гарч байгаа.
Юутай ч бид баялгийн сангийн хуультай боллоо. Одоо харин Баялгийн сангийн үйл ажиллагааг хэр сайн удирдах вэ гэдэг асуудал байна. Норвегийн Үндэсний Баялгийн Сангийн жишээг харвал үнэт цаас, бонд, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулж түүнийгээ хуримтлуулдаг. Мөн жил бүр нийт үнийн дүнгийн 3%-4%-ийг зарцуулахаар тусгасан байдаг. Тэгэхээр бид Норвеги, Катар, Сингапур, Чили гээд олон улсын Баялгийн сангаас суралцаад явах хэрэгтэй болов уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.