
Рио Тинто Монгол компанийн байгуулсан цэцэрлэгт хүрээлэн өчигдөр нээлтээ хийлээ. Улмаар Улаанбаатар хот маань 10.2 га талбайтай ногоон цэцэрлэгт хүрээлэнтэй болж байна.
📄 Олны саналаар
Рио Тинто Монгол 2020 оны сүүлийн хагас жилээс эхлэн олон нийтээс шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх санал хүсэлтийг авч эхэлсэн. Улмаар уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгасан аж. Бид ч та бүхнээс уг паркийн нэрийн талаар санал авч байсныг санаж байгаа байх.
🎋 Паркийн бүтэц
Шинэ цэцэрлэгт хүрээлэн нь нэвтрэх 5 орц гарцтай бөгөөд нийслэлийн зүрхэнд байршилтай гэдэг утгаараа зураг төсөл нь иргэдийн зорчих хөдөлгөөн, нэвтрэлтийг дэмжихээр зурагдсан байна. Энэ ч утгаараа нарны зам дагуух хөдөлгөөнийг нэвтрүүлэх зорилгоор “Нарны хаалга”-тайгаар бүтээжээ.
Эцэст нь… Рио Тинто Монголын байгуулсан энэхүү байгууламж нь нийслэлийн иргэдийн амар тайван байдал, эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахаас гадна орчны бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулахаар байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.