Зээ 1,072 хувьцааныхаа ногдол ашгийг хүлээж байгаа хэр их хүн байна даа? Юутай ч энэ удаагийн ногдол ашиг компанийн санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу ирэх 7 хоногт орох нь. Ер нь энэ мөнгө тараагдсанаар эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?
3.4 сая иргэн ➡️ ₮256 мянга
Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ)-ийн 73%-ийг Эрдэнэс Монгол нэгдэл, 26.94%-ийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 ААН эзэмшиж буй. Компани 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр ₮3.2 их наядын цэвэр ашигтай ажилласан тул нэгж хувьцаанд ₮266-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр 1,072 хувьцаатай иргэн бол татварын дараа ₮256 мянгын ногдол ашиг авна гэсэн үг. Ногдол ашиг тараах нь ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр,
Ямар нөлөөтэй вэ?
Ногдол ашиг нь 1 удаагийн орлогын өсөлтийг бий болгодог. Улмаар иргэдийн худалдан авалт нэмэгдэж эдийн засгийн эрэлтийг өдөөнө. Ер нь бол хэрэглэгчдийн худалдан авах чадвар сайжирч, эрэлт нэмэгдэх болон мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь инфляцыг өрдөх чүдэнз болох юм.
Эцэст нь… Энэ 7 хоногт ЭТТ-н ордын нөөцийг 29% нэмэгдүүлж нийт нөөцийг 8.1 тэрбум тн болгон баталсан. Тэгэхээр ер нь бол ЭТТ-н орлого ашиг цаашид нэмэгдэх нигууртай. Гэхдээ зөвхөн сонгуулийн жилүүдэд л ногдол ашиг яригддаг трэндтэй. Мөн иргэдэд ЭТТ-н хувьцааг арилжаалах боломж байхгүй байгаа нь хэцүүхэн л байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.