
Өөрийн гэсэн орон сууцтай болох нь олон залуусын амьдралын томоохон зорилго болсон. Гэвч орон сууцны үнэ сараас сард, жилээс жилд өссөөр энэ зорилго холын мөрөөдөл болоод байна. Тэгвэл ер нь байрны үнэ цаашид хэрхэн нэмэгдэх боломжтойг сонирхоод үзье.
🏢 2 жилийн дараа гэхэд
Өнгөрсөн сарын байдлаар шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 7.4% өсөж ₮4.8 саяд, хуучин орон сууцны үнэ 10% нэмэгдэж ₮5 саяд тус тус хүрчээ. Судалгаагаар, 2027 он гэхэд шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ ₮5.8 саяд, хуучин орон сууцны үнэ ₮5.7 саяд хүрэх төлөвтэй байна. Товчхондоо 2026–2027 онд байрны үнийн өсөлт инфляцтай ойролцоо түвшинд хадгалагдаж, ҮХХ-ийн зах зээл эрчимтэй өсөлтийн үе шатаас тогтвортой өсөлтийн шат руу шилжих аж.
💭 Зан төлөвийн хувьд
Хэрэглэгчдийн ҮХХ-ийн зах зээлд үзүүлж буй нөлөө томоохон жинг дардаг. Тодруулбал, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд оролцогчдын 70.6% нь ойрын 1-2 жилд орон сууц худалдан авах эсвэл түрээслэх төлөвтэй байгаа бөгөөд 66.2% нь барилгын чанар, хийц, байршлыг хамгийн чухал шалгуур гэж үзжээ. Мөн ихэнх өрхийн сарын орлого ₮2-₮5 саяын хооронд хэлбэлзэж, ₮100 саяын урьдчилгаа төлбөр гаргах боломжтой гэж хариулсан байна.
Эцэст нь… Уг судалгаанд орон сууцнаас гадна хаус, оффис, худалдаа үйлчилгээний талбай, агуулах логистик гэх мэт олон ҮХХ-ийг онцлон харуулсан байна шүү. За тэгээд дэлгэрэнгүй унших бол ЭНД дараарай. 👀
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.