Хэрэв та крипто зах зээлд арилжаа хийж үзсэн бол спот арилжаа, фьючерс, опцион гэсэн 3 нэр томьёотой таарсан л байх. Ялгааг нь сайн мэддэггүй бол наашаа суугаарай.
🛡️ Спот арилжаа: Спот арилжаа нь хөрөнгийг зах зээлийн үнээр авч шууд эзэмшихэд чиглэдэг. Гол нь ашиг, алдагдал үнийн хөдөлгөөнөөс шууд хамаарна.
🔮 Фьючерс: Фьючерс нь хөрөнгийг ирээдүйн үнээр авах эсвэл зарах арилжаа юм. Нэг үгээр зөвхөн үнийн хөдөлгөөн дээр тоглолт хийнэ гэж ойлгож болно. Мөн хөшүүрэг ашигласнаар бага мөнгөөр өндөр ашиг хүртэх боломжтой ч эрсдэл өндөртэйг санах нь зүйтэй.
👀 Опцион: Опцион нь танд хөрөнгө авах эсвэл зарах эрхийг өгдөг боловч заавал арилжаа хийх үүрэг хүлээхгүй байх боломжийг олгоно. Ингэхдээ урьдчилж төлбөр буюу premium төлөх шаардлагатай.
Дүгнэхэд… Эдгээр ойлголтууд нь өөр өөр эрсдэл, боломжтой тул туршлагатай арилжаачид нөхцөл байдалдаа тохируулан ашигладаг байна. 📚
Уншъя
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.