• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 30, 2024
Олон улс

Өвөр Монгол 2025 оноос эхлэн жил бүр 50 мянган тн литийн баяжмал үйлдвэрлэхийг зорьж байна

yld
М.Хулан
5 сарын 30, 2024
5 сарын 30, 2024

Өвөр Монгол 2025 он гэхэд жил бүр 50 мянган тн литийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болох зорилт тавьж нийлүүлэлтийн дэд бүтцээ хөгжүүлж байна. Улмаар жилийн дараагаас лити үйлдвэрлэлийн хэмжээг $15.7 тэрбумд хүргэх төсөөлөлтэй байгаа аж.  

2025 онд лити нийлүүлэлтийн сүлжээтэй болно

Тодруулбал, Өвөр Монголын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн газраас Өвөр Монголын литийн аж үйлдвэрийг хөгжүүлэх удирдамжийг гаргасан. Үүндээ Өвөр Монгол 2025 оны эцэс гэхэд лити батарейны нийлүүлэлтийн сүлжээний 9 шинэ үйлдвэрийг барихаар тусгасан юм. Байршлын хувьд тэдгээр үйлдвэр Кешикетэнг Баннерт байрлах Weilasituo полиметалл литийн уурхайд баригдах аж. Харин үр дүнд нь?

  • Зорилт: Өвөр Монгол жилийн дараа гэхэд жилд 50 мянган тн литийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болохын сацуу жилд 520 мянган тн литийн төмрийн фосфатын катодын материал, 1.764 сая тн анод материал, 30 мянган тн электролит, 1.5 м.в тэрбум тусгаарлагч, 29 ГВт/ц-ийн хүчин чадалтай батарейг үйлдвэрлэх хүлээлттэй байгаа.
  • Гэснээс батарейны хэмжээ, хүчин чадлаас хамааран 50 мянган тн лити гэдэг нь 925,926 цахилгаан автомашины батарейг үйлдвэрлэх дайны дүн юм шүү.

Нөхцөл байдал

Түүнчлэн Хятадын газрын ховор металлын нийслэл гэгддэг Өвөр Монголын Бугат дахь Баян-Овоо уурхай нь Хятадын ГХМ-ын нөөцийн бараг 84%, дэлхийн нөөцийн 38% орчмыг бүрдүүлж буй. Өвөр Монголын бүтээхээр зорьж буй литийн нийлүүлтийн сүлжээ амжилттай хэрэгжвэл өдгөө дэлхийн литийн нийлүүлэлтийн 85%-ийг эзэлж буй Хятад тус зах зээлд хэний ч хүрэхгүй байр сууринд очих төлөвтэй байна.

  • Хүлээлт: Хэрэв тэд уг зорилтдоо хүрч 2025 оноос Weilasituo уурхайгаас бүрэн хүчин чадлаараа лити үйлдвэрлээд эхэлбэл өдөрт 8,000 тн литийн хүдэр олборлохын сацуу жилдээ ¥2.3 тэрбумын дүн бүхий лити нийлүүлж, ¥1.1 тэрбумын цэвэр ашиг, ¥900 саяын татварын орлогыг тус тус олох боломжтой.

Эцэст нь… Гэснээс Өвөр Монголын эрх баригчдын хэлж буйгаар тус төслүүд хэрэгжих Weilasituo уурхай нь дэлхийн хамгийн том лепидолитын уурхай төдийгүй Азийн хамгийн том литийн чулуулгийн уурхай буюу хүдрийн нийт хэмжээ нь 550 мянган тн, литийн ислийн нөөц 2.6 мянган тн орчим нөөцтэй юм байна. Юутай ч Өвөр Монгол Хятадын цаашлаад дэлхийн литийн гол нийлүүлэгч болохоор далайцтай хөдөлж эхэллээ. Харин манайх литигээ хайсаар л. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.