
Өнгөрсөн Даваа гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монголд хийсэн 3 өдрийн айлчлал өндөрлөсөн. Тэрбээр Ши Жиньпинийн айлчлалыг угтуулан урьдчилсан бэлтгэл ажил хийдэг гэх утгаараа Ши Жиньпиний саяхан хийсэн Хойд Солонгосын айлчлалын дараа Монгол төлөвлөгджээ.
🤵 Айлчлалын гүнд
Тэрбээр Хятадын гадаад бодлогыг удирдан залуурдаж буй топ дипломат төдийгүй Ши Жиньпиний итгэлт гадаад бодлогын зөвлөхүүдийн нэг. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдтай уулзалт хийж, эдийн засгийн чиглэлд 2 орны гадаад худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэх зорилтыг эрчимжүүлэх, үүний тулд Ганцмод-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтыг хурдасгах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.
✈️ Ирж яваа айлчлалууд
Өнгөрсөн жилээс эхлэн Ши Жиньпин Монголд айлчлах тухай мэдээ мэр сэр гарч байсан ч 9 сарын дотор ЗГ 3 удаа солигдож, улс төрийн тогтворгүй байдал чинээндээ тулж байсан тул одоо арай тогтворжсон цагаар айлчлах гэж буй. Угтаа Ши Жиньпин Наадмын үеэр айлчлах талаар яригдаж байсан ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мёний айлчлал түрүүлээд товлогдчихсон тул 8-р сарыг сонгосон сурагтай.
Эцэст нь… 2 жилийн өмнө Путин Монголд айлчилж байсан бол одоо Ши Жиньпин айлчлах гэж байна. Хэдий хөрш орнууд ч энэ хэмжээний өндөр дээд айлчлал хэдэн 10 жилд 1 л болдог. Ши Жиньпиний хувьд 12 жилийн дараа Монголд 2 дахь удаагаа айлчлах гэж буй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.