
Монголчуудын суралцах, амьдрахад мөрөөдлийн орон гэгддэг Австрали цагаачлал, оюутны визний зохицуулалтаа эрс чангатгахаар боллоо.
🗣️ Хүлээсэн мэдэгдэл
Австралийн Дотоод хэргийн сайд Тони Бөрк визний өөрчлөлтийн талаар анх өнгөрсөн 8-р сарын эхээр танилцуулахаар төлөвлөж байсан ч ЗГ дотроо нэгдсэн байр сууринд хүрээгүй тул шийдвэр 6 долоо хоногоор хойшилжээ. Харин өчигдөр тус улс энэ санхүүгийн жилд хүлээн авах цагаачдын тоог 47.1 мянгаар бууруулж 245 мянгад хүргэх төлөвлөгөөгөө танилцуулж, визний шинэ зохицуулалтаа зарлав.
🔎 Австрали дахь Монголчууд
2025 оны 6-р сарын байдлаар Монголд төрсөн 14.9 мянга орчим иргэн Австралид амьдарч байгаа аж. Мөн Австралийн Боловсролын яамны мэдээлснээр, энэ оны эхний байдлаар 4.4 мянган Монгол оюутан тус улсад суралцаж байна. Тэгэхээр шинэ өөрчлөлт нь Австралид суралцах, ажиллах эсвэл гэр бүлийн гишүүнээ дагуулан амьдрахаар төлөвлөж буй Монгол иргэдэд шууд нөлөөлөхөөр байна.
Эцэст нь… Энэхүү өөрчлөлтийг хууль батлуулахгүйгээр Засгийн газрын журам, зохицуулалтаар шууд хэрэгжүүлэх аж. Тиймээс Австрали руу зорчих төлөвлөгөөтэй хүмүүсийн хувьд шинэ журмыг сайтар анхаарах шаардлагатай болж байна шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.