Америкийн ЗГ Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын авлигын мөнгөөр худалдаж авсан тансаг зэрэглэлийн орон сууцуудыг хураахыг хүсэж байна. Юу болоод байна вэ?
Шүүхийн мэдэгдэл
Америкийн Хууль зүйн яамны баримтаас харахад С.Батболд хууль бус компаниудаар дамжуулан уул уурхайн гэрээнээс олон сая $-ын орлого олох авлигын арга заль боловсруулан хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, тэрбээр 2009-2012 онд Ерөнхий Сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2011 онд Cartison компанитай $68 саяын ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан аж.
Дэлхий ярьж байна
Уг мэдээллийг Reuters, BBC, CNBC, WSJ гээд дэлхийн томоохон медиа компаниуд нийтлээд байна. Ийнхүү Америк албан ёсоор уг авлигын хэргийг ил болголоо. Эсрэг талд С.Батболдын өмгөөлөгчид нь 2020 онд шүүх хуралд түүнийг Нью-Йорк хотод өмч хөрөнгөгүй гэж мэдэгдэж байв. Харин одоо энэ хэрэг яаж шийдэгдэх, Монголын ЗГ, холбогдох байгууллагууд ямар хариу мэдээлэх нь сонин үлдлээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.