• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Улс төр

Японы Ерөнхий сайдын татвар бууруулах диллемма

yld
М.Хулан
6 сарын 5, 2026
6 сарын 5, 2026

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор ирэх жил хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний татварын хувь хэмжээг 0% болгон бууруулах амлалт өгсөн. Гэсэн ч амлалтаа хөрсөн дээр хэрхэн буулгах тал дээр шийдэлд хүрч чадахгүй мухардав. 

  • 👉 Энэ бол Ерөнхий сайд Санаэ Такаичигийн намыг ялалтад хүргэсэн сонгуулийн амлалт төдийгүй анхандаа олон нийтээс сайшаал, магтаал хүртсэн ч одоо бол хэрхэн хэрэгжүүлэх аргаа олохгүй толгойны өвчин болон хувирч байна. 

🙉 Нөхцөл байдал

2019 оноос хойш Япон хүнсний бүтээгдэхүүнд 8%, бусад бараа бүтээгдэхүүнд 10%-ийн хэрэглээний татвар ногдуулдаг 2 төрлийн татварын систем рүү шилжсэн байдаг. Улмаар өрхийн зардалд ихээхэн нөлөөлж буй хүнсний татварыг 2027 оноос эхлэн 2 жилийн хугацаатай тэглэх талаар ярих болсон. Гэсэн ч гол тулгамдаж буй асуудал нь дэлгүүрүүдийн кассын машин... 

  • 🫥 Тодруулбал, томоохон сүлжээ дэлгүүрүүдийн касс, картын гүйлгээ болон бэлэн бус төлбөрийг боловсруулдаг системүүд анхнаасаа 0%-ийн татварын хувь хэмжээг тооцоолохоор зохион бүтээгдээгүй тул шинэчилж, дахин тохируулга хийх хэрэгтэй болжээ. 
  • 💳 Улмаар кассын машинуудад тохируулга хийж, 0% буюу татвар авдаггүй болгохын тулд 1 жил, харин 1%-ийн татвартай болгоход 5-6 сарыг зарцуулахаар байгаа аж.

Өөрөөр бол хүнсний татварыг тэглэхээс илүү 1% болгох нь хурдан хэрэгжих боломжтой гэх шалтгаанаар Ерөнхий сайд энэ сард уг асуудал дээр шийдвэр гаргах төлөвтэй байна. Ингэснээр намрын ээлжит бус чуулганаар хуулийн төслөө өргөн барьж, 2027 оны хавар хүчин төгөлдөр болгох боломжтой аж.

💔 Алдагдлын зөрүү

Уг 2 татварын хувь хэмжээний ард төсвийн хүлээх алдагдал ч хөөрхөн өөрчлөгдөнө. Тухайлбал, хүнсний татварыг 0% болговол төсөвт ¥5 их наяд, 1% болговол ¥4 их наядын цоорхой үүсэх юм. Угтаа тус татвараас төвлөрсөн мөнгөө нийгмийн халамжид зарцуулдаг тул ямар нэгэн байдлаар нөхөх хэрэгтэй болж таарах буюу булан эргээд л түүний ЗГ шинээр бонд гаргахгүй гэх амлалттайгаа нүүр тулна гэсэн үг.

Эцэст нь… Санал, санаачилгаас эхлээд тулгамдаж буй асуудал нь ч манайд өрнөж буй үйл явдалтай ойр сонсогдож байгаа биз? Бодит байдал дээр 1% ч бай, 0% ч бай эдийн засгийн том өвчнөө анагааж чадахгүй буюу түр зуурын л өвчин намдаагч. Гол нь ялгаа нь хэрэв 0% болгож чадахгүй бол Санаэ Такаичи амлалтаа биелээгүйд тооцогдож, хүнд цохилт авч магадгүй. Манайд бол 8%-иас ядаж 1% болговол ашгүй дээ, буулгаж чадлаа гэж хүлээж авна. Харин Японд бол 0% болгож чадахгүй нь яана аа гээд санаа зовох асуудал... 😮‍💨

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.