Америкийн Z болон миллениал үеийнхэн улс төрчдөөс илүү технологийн титануудыг үзэн ядаж байна.
🦹🏻♂️ Аймшгийн хорон санаатай олигархууд
Америк залуусын AI-д хандах хандлагыг хэд хэдэн асуултаар тандан судалсны дотор AI салбарын титанууд болох Сэм Алтман, Марк Зукерберг, Женсен Хуанг тэргүүтэй 9 эрхмийг AI-г хэр хариуцлагатай хөгжүүлнэ, ажиллуулна гэж итгэж байгаа тухай асуухад 73% нь огтхон ч итгэхгүй байгаагаа хуваалцжээ. Энэ нь тэдний улс төрчдөд үзүүлж буй итгэлээс 41 нэгж хувиар их буюу улс төрчдөд тааламжгүй, итгэлгүй байх хандлага 32%-тай байгаа юм.
Ерөнхий зургаараа залуус AI-н хөгжил тэдний одоогийн болон ирээдүйн ажлын байрны олдцод сөргөөр буюу 45% нь AI карьерт нь сөргөөр нөлөөлнө гэж үзсэн бол ердөө 10% нь эергээр нөлөөлнө гэж хариулсан байна.
😵💫 Социализм руу буцъя!
Цаашлаад, судалгаанд оролцогчдын 80% нь өнөөгийн эдийн засагтаа итгэлгүй, сэтгэл хангалуун бус байгаатай холбоотойгоор ардчилсан социалист засаглалыг дэмжих хандлага нэмэгдэж байгаа гэнэ. Үүнийг батлах мэт Нью-Йорк, Нью-Жерси, Мичиган, Пенсильвани, Колорадо зэрэг мужид ардчилсан социалист үзэлтэй улс төрчдийн нөлөө нэмэгдэх болжээ.
Эцэст нь… Гадаад, дотоод ялгаагүй залуусын эдийн засагтаа итгэх итгэл суларсаар. Энэ ч утгаараа нийгмийн халамжийг төв болгосон засаглалыг таашаах болов. Юу ч гэмээр юм бэ дээ…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.