
Ажлаа аваад хагас сар болж байгаа шинэхэн хотын даргын маань хийх ажлын жагсаалтаасаа хамгийн түрүүнд төсвөө тодотгож, нэмэх асуудлыг сонголоо.
🧟♂️ Нийслэлийг тойрсон хараалт тодотгол
Өчигдөр НИТХ-ын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар хотын даргын өргөн барьсан нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж, тодотгохыг дэмжив. Тэрбээр нийслэлийн энэ оны төсвийг ₮38.4 тэрбумаар нэмэгдүүлэхийн сацуу хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон ₮443 тэрбумыг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулах санал гаргажээ. Хөрөнгийн зардлын хэмнэлт гээд байгаа нь 5 сарын 31-ныг хүртэл гэрээ байгуулаагүй төсөл, хөтөлбөрүүдийг зогсоохоо хэлж байгаа юм.
👀 Хэмнэлт нэрийн ард…
Хэрэв уг санал дэмжигдвэл нийслэлийн төсөв энэ онд 2 дахь удаагаа нэмэгдэнэ гэсэн үг. Тэр байтугай одоогоос 3 сарын өмнө “Улаанбаатар трам” төслийг хөдөлгөхийн тулд ₮350 тэрбумыг нэмж төсөвлөөд ₮5.4 их наядад болгон тодотгосон. Гэтэл одоо тус төслийг зогсоосны ₮325 тэрбумыг хөрөнгийн зардлын хэмнэлт гээд өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулах гэж байна. Үлдсэн ₮118 тэрбум нь бусад гэрээ байгуулаагүй төсөл, арга хэмжээг зогсоосноос төвлөрөх бололтой. Оронд нь,
Буцаад трам төсөл рүүгээ ороход, уг төслийн I, II замын ТЭЗҮ-г өнгөрсөн онд баталчихсан. ТЭЗҮ-г нь хийнэ гээд овоо мөнгө зарцуулсан гэсэн үг.
Эцэст нь… 2026 он дундаа орж байхад нийслэлийн төсөв дуусна гэж байх уу? Манай улсад төсөв гэдэг зүйл үргэлж өөд, нэмэгдэх л жамтай зүйл болж дээ. Төсвийн нэмэлт тодотголын асуудал ярьсных Төсвийн мөнгөөр тоглосон "Түүхэн" бүтэлгүйтлүүд нийтлэлээ эргээд 1 уншчихмаар санагдчихлаа. 😑
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.