• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 6, 2024
Хэвлэлийн мэдээ

Хүүхэд хамгаалагч E-Kids платформ иж бүрэн шинэчлэгдлээ

lemonpress
Lemon Press
6 сарын 6, 2024
6 сарын 6, 2024

E-Kids платформ дээр илүү олон үйлчилгээтэй, хүүхэд хамгаалах шийдлүүд нэмэгдлээ. E-Mongolia 4.0 буюу 4 дэх үеийн шинэчлэлээр энэ шийдлүүдийг нэвтрүүлсэн юм. E-Kids-н шинэчлэлийн танилцуулгад УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хороо, ЦХХХЯ, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cан, “И-Монгол академи”, холбогдох яам, агентлаг, мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид, хүүхдийн эрхийг хамгаалж ажилладаг байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөгч оролцлоо. Түүнчлэн ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шинэчлэгдсэн E-Kids үр хүүхдүүдээ цахим гэмт хэргээс сэргийлэх, гэр бүлээ технологиор хамгаалахад тусална” хэмээн онцолсон юм.   

Хүүхэд хамгаалагч E-Kids ийн шинэ шийдлүүд 

Тус шинэчлэлүүдийн хүрээнд эцэг эхчүүд хүүхдийнхээ байршлыг харах, чатлах, зохисгүй контентоос хамгаалах, цагдаад гомдол гаргах, бүх сурах бичиг, зөвхөн хүүхдэд зориулсан үндэсний сошиал платформоор харилцдаг болж байна. Түүнчлэн халамжийн үйлчилгээнүүд ч цахимжсан аж. Тухайлбал, 

  • Жирэмсний 5 сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд олгох тэтгэмж, 
  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, 
  • E-Mongolia насны хишиг үйлчилгээний хүсэлт авах зэрэг үйлчилгээ тус тус цахим болоод буй.

Ягаан дэвтэр яаж цахимжсан бэ? 

Цаашлаад эх, хүүхдийн эрүүл мэндийн “Ягаан дэвтэр”-ийг эрж хайх хэрэггүй болж бүрэн цахим болсон байна. Тухайлбал тус цахим “Ягаан дэвтэр” нь эхийн төрөх үе, жирэмсний талаарх мэдээлэл, төрөлт, нярайлсны дараах биеийн байдал, хүүхдийн өсөлт хөгжил, 2 хүртэлх насныхны гэрийн эргэлтийн хуваарь, дархлаажуулалт, үзлэгийн түүх, зөвлөгөө, хооллолт зэрэг хэсгээс бүрдэж буй. 

Хулгайлагдсан гар утас эсэхийг шууд шалгана 

Түүнчлэн E-Mongolia 4.0-д гар утас, төхөөрөмж хулгайн эд зүйл эсэхийг шалгадаг IMEI үйлчилгээ шинээр нэвтэрсэн аж. Хэрэглэгчид “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” цэсээр дамжуулан худалдан авах гэж буй гар утас, ухаалаг төхөөрөмжийнхөө IMEI дугаарыг оруулаад л шалгахад болох аж.

Гэснээс та өөрийн гар утас, ухаалаг төхөөрөмжийн IMEI дугаарыг Settings цэсээс харах эсвэл *#06# гэж бичээд залгах товч дээр дарснаар мэдэх боломжтой шүү.  

Эцэст нь... Өдгөө “Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг” төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 4.0 хувилбар 86 байгууллагын 1,237 үйлчилгээ үзүүлж, 1.8 сая иргэн тогтмол ашиглаж байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.