
Америкийн Төрийн департаментаас гаргасан "2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл"-д Монгол Улсын Засгийн газар болон УИХ 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг бодитой сайжруулж чадаагүй гэж дүгнэжээ.
⛔️ Өмчийн баталгаа: Хамгийн том эрсдэл
2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордын 34%-иас доошгүйг төрд үнэ төлбөргүй шилжүүлж, ногдол ашгийг төсөл эхэлснээс хойш буцаан төлүүлэхээр заасан. Энэхүү заалт одоогоор 16 хүртэлх ордод хамаарч байгаа ч УИХ хэзээ ч ямар ч ордыг стратегийн ангилалд багтуулан зарлах бүрэн боломжтой. Үүн дээр нэмэгдээд төрөөс орлогын 60% хүртэлх хэсгийг албан бусаар шаардаж байгаа нь өмчийн баталгаанд томоохон эрсдэл дагуулж байна.
🧑⚖️🔻 Шүүх & татварын сунжирсан тогтолцоо
Манай улсад шүүхийн шийдвэр гаргуулж, биелүүлэх процесс заримдаа 4 жилээс ч илүү хугацаагаар сунжирдаг. Тайланд дурдсанаар, гадаадын нэхэмжлэгч тал төрийн өмчит компанитай шүүхдэлцээд ялсан ганц ч тохиолдол бүртгэгдээгүй. Мөн маргаантай татварын дүнг бүхэлд нь барьцаалах хатуу шаардлага нь компаниудад хэт өндөр акт тавьж, улмаар тохиролцоонд ороход албаддаг хэрэгсэл болжээ.
💔 Хууль & хэрэгжилтийн зааг
Журмыг олон нийтийн санал авалгүйгээр баталдаг, албан тушаалтнууд хуульд тусгагдаагүй шаардлага зохиодог дадал асуудал болж. Хүнд суртлыг бууруулах хуулийн хэрэгжилтийг ч бэлгэдлийн чанартай гэж үзжээ. Авлига, хүнд суртлын улмаас гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гарч байгаа хэрэг.
Эцэст нь... Монголд баялаг, боломж дутаагүй, харин тогтвортой бөгөөд тодорхой дүрэм дутаж байна. Энэхүү дүрэм тогтворжихгүй бол хөрөнгө оруулагчид өрсөлдөгч орнуудыг сонгосоор, бид хоосон хоцорсоор байх нь дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.