
Энэ 7 хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулган эхэлж, Трамп Ираныг шууд заналхийлсэн болон Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр нэрээ дэвшүүлсэн гэхчлэн урьд, хожид харагдаагүй өрнөлтэй зохион байгуулагдах төлөвтэй.
🤨 Байнгын бус гишүүн орны статус юу авчрах вэ?
Бид бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хэзээ ч ажиллаж байгаагүй 58 улсын 1. Гэтэл манай улс НҮБ-д элссэнээсээ хойш буюу жил олон улсын энхийг сахиулах ажиллагаанд маш идэвхтэй оролцож, 23 мянга гаруй цэргүүдээ илгээсэн байдаг. Энэ удаад 2048-2049 оны хугацаанд байнгын бус гишүүн болохоор нэрээ дэвшүүлээд буй. Гэснээс уг чуулган дээр Финланд 2029-2030 онд байнгын бус гишүүн болохоор нэрээ дэвшүүлсэн.
😵 Трамп: Ираныг газрын хөрснөөс арчина!
Харин олон улсын түвшинд Доналд Трамп Ираныг дайнд буулт хийх буюу Америктай тохиролцох үгүй бол газрын хөрснөөс арчина хэмээн илт сүрдүүлэх нь тэр. Тэрбээр 2017 онд Хойд Солонгосыг бүрэн устгана гэх агуулгыг НҮБ-ын индэр дээрээс хэлж байв. Товчхондоо түүнээс өөр бусад улсын эсрэг заналхийллийг тус индэр дээрээс зарласан удирдагч бараг л байхгүй.
☝️ AI-н хэлэлцүүлэг
Улс төрийнхнөөс гадна анх удаа Хятадын DeepSeek , Moonshot Америкаас OpenAI, Anthropic, Hugging Face тэргүүтэй AI хөгжүүлэгчдийг AI-н эрсдэлийн талаар мэдээлэл солилцох хэлэлцүүлэг хийхээр болсон юм. Уг асуудлыг анх 2023 онд Аюулгүйн зөвлөл хэлэлцэж байсан бол энэ жил анх удаа компаниудыг татан оролцуулснаараа онцлог тохиож буй.
Эцэст нь… Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал улс төр талаасаа ч, AI-н бодит эрсдэлийг хамтран хэлэлцэж байгаагаараа нэлээд шинэлэг бас түрэмгий болох шинжтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.