Эхний хагас жилд дэлхийн томоохон индексүүд дунджаар 9.3% өсөлттэй өндөрлөсөн бол Монголын маань ТОП-20 индекс 4.3% уруудсан дүр зураг ажиглагдлаа.
🇺🇸 ЭЗ хүндхэн ч өсөлттэй
Америкийн томоохон индексүүд болох NASDAQ (^IXIC) 5.6%, S&P 500 (^GSPC) 5.7% тус тус өсжээ. S&P 500-н хувьд 4 сарын 8-нд сүүлийн нэг жилийн доод түвшин буюу 4,835.04 нэгжид очсон бөгөөд үүнээс хойш даруй 24% өсөөд байна. Хэдий индексүүд өссөн ч том зургаар эдийн засгийн нөхцөл байдал хэцүүхэн байлаа. Тухайлбал,
📉
ДНБ агшив: 2025 оны эхний улиралд ДНБ 0.5%
агшсан нь сүүлийн 3 жилийн анхны уналт байв. Ихэнх шинжээчид энэ онд Америкийн ДНБ-ий өсөлтийг 1.2%-1.9% дээр байна гэж үзэж байгаа нь өнгөрсөн оны 2.8% өсөлтөөс огцом буурсан үзүүлэлт юм.
🔺
Ажилгүйдэл өсөв: Америкийн хөдөлмөрийн зах зээл хүндхэн нөхцөлд оржээ. Сард шинээр бий болж буй ажлын байрны тоо 2024 оноос 33%
буурсан бол шинэ төгсөгчдийн хувьд ажилд орох түвшин 2022 оноос 44%
доогуур байгаа аж.
🌏 Азийн хөдөлгөөн
Азийн зах зээлд оны эхэн үеэс Hang Seng (^HSI) 22.7%, Nikkei 225 (^N225) 3% өссөн бол манай ТОП-20 4.3% унаад байна.
🇭🇰
Хонгконг мандав:Hang Seng-н огцом өсөлтөд Хятадын Төв банк зээлийн хүүгээ 3.25%-д
хүргэж, үл хөдлөхийн зах зээл дахь хязгаарлалтыг багасган технологийн салбарын акулуудын нэгж хувьцаа Alibaba (
9988) 34.8%, Tencent (
0700.HK) 21.2% өссөн нь нөлөөлжээ.
🇯🇵
Өсөлт хэвээр: Японы Nikkei 225 эхний хагаст сүүлийн 3 жилийн өсөлтийн буухиаг хадгалж чадлаа. Энэ нь хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нэгж хувьцаа Advantest (
6857) 14.5%, Tokyo Electron (
8035) 13.6% өссөнтэй холбоотой аж.
🇲🇳
ТОП-20 уруудав:Одоогоос жилийн өмнө ТОП-20 өнгөрсөн оны эхэн үеэс 9%
өсөж байв. Гэвч энэ оны эхний хагаст өсөлт бус уруудалт ажиглагдаж зах зээлийн үнэлгээ ₮304 тэрбумаар багасаад байна. Энэ нь нүүрсний экспорт, арилжааны идэвх
буурснаас ихээхэн хамаарав.
Эцэст нь… Дэлхийн зах зээл Америкийн тариф, AI-н нөлөө, Төв банкны хүүгийн өөрчлөлтүүд, Монголын зах зээл түүхий эдийн үнийн савлагаа, дотоодын худалдаа, инфляц зэргээс хамаарах талтай. Үлдсэн хагаст юу болохыг зурхай биш, зөвхөн бодит тоон дата л хэлж чадах биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.