• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Бизнес

Өмнөд Солонгосын стартап-ууд Монголын хөрсөн дээр хэр нахиалах бол? 

yld
М.Хулан
7 сарын 8, 2025
7 сарын 8, 2025

Daejeon Center for Creative Economy and Innovation Монголын зах зээлд хүч үзэх дотоодын 10 стартапыг шалгаруулна.    

  • 🤓 Ямар учиртай билээ? Тэд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-тай хамтран ирэх 9-р сард Улаанбаатар хотод “Mongolia Market Development Program”-г зохиох гэж байгаа. Манай талаас Монгол Улсын Шинжлэх Ухааны Парк болон Монос Групп дэмжин оролцох аж. 

🏇 Монгол руу мордов…

Тус төв 2023 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Парктай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, өнгөрсөн оноос Монголын стартапын экосистемд нэвтрэхээр идэвхтэй ажиллах болсон. Улмаар энэ  удаагийн хөтөлбөрөөрөө Өмнөд Солонгосын хүнс, биотек, гоо сайхны салбарын стартапуудад 6 хоногийн турш буюу 9 сарын 3-8-ны хооронд монголчуудад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг биечлэн танилцуулан сурталчилж, дотоодын бизнес түнштэй болох боломжийг олгож буй.  

  • 🎥 Газар дээрээс нь: Сонгогдсон стартапууд нь Улаанбаатарын хамгийн их хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн гадна талбайд поп-ап дэлгүүрүүдээ нээн, манай зах зээлийг тоншиж үзэх бололтой. 
  • ☝🏻 Үүний сацуу 2 орны стартап солилцооны уулзалт болон томоохон дистрибьютер компаниудтай холбоо тогтоох арга хэмжээг ч зохиохоор төлөвлөжээ.

🦄 Мэдээд ав…

Дэжон хотод Өмнөд Солонгосын томоохон R&D кластер болох Daedeok Innopolis, KAIST, ETRI тэргүүтэй 70 гаруй төрийн болон хувийн судалгааны байгууллагууд байршдагтай холбоотойгоор тус хотыг Азийн цахиурын хөндий хэмээн нэрийддэг. Мөн улсынхаа ШУ, технологийн гол төв гэх утгаараа ЗГ-ын нийт R&D хөрөнгө оруулалтын ¼-ийг хүртдэг гэж байгаа.  

Эцэст нь… Сүүлийн 2 жилд Өмнөд Солонгос болон Монголын аялал жуулчлалын түншлэл хурдацтай  нэмэгдэж, үүнийг дагасан бизнесийн хэлцлүүд ч хийгдэх болсон. Монголын зах зээлд суурь сайтай, амжилттай явж буй томоохон бизнесүүдээсээ жишээ авч, одоо стартапуудаа сойж байгаа бололтой. Манай стартапууд ч энд тэнд мөнчигрөөрөө л зүтгэж яваа харагддаг. Экосистемийн түвшинд дорвитойхон дэмждэг сэн бол…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.