
Манайхны 77%-д нь Facebook бол өдөр тутмын мэдээллийн хамгийн чухал эх сурвалж нь гэнэ. Тэгвэл энэ гол эх сурвалжаар ямар мэдээлэл урсаж байна вэ?
😱 6 жил, 60 мянган зар
2020 оны 8-р сараас хойш Монголын Facebook хэрэглэгчдэд хүрсэн улс төр, нийгмийн асуудлын 60,549 сурталчилгаатай контент, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнд нийт $2.3 саяыг зарцуулжээ. Сурталчилгаа явуулсан 9,159 хуудасны 89% нь $100-оос бага мөнгө зарцуулсан бол хамгийн ихийг төлсөн 100 хуудас нийт дүнгийн 60%-ийг бүрдүүлж байна. Тэргүүлэгч 5-д Э.Батшугар, ХҮН нам, Ард түмний ялалт хуудас, Б.Пүрэвдорж, МАН багтав.
⌛️ Өнгөрсөн 3 сар
Харин сүүлийн 90 хоногийн хугацаанд 591 хуудас 1,846 сурталчилгаа явуулжээ. $100 -оос дээш дүнг зарцуулсан 56 хуудасны нийт дүн $31.4 мянга. Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын өрсөлдөөний үеэр Facebook-н сурталчилгаанд $90 мянгыг зарцуулсан бөгөөд энэ дүнгийн 1/3-ийг 56 хуудсаас гаргасан хэрэг. Хамгийн их сурталчилгаа явуулсан цахим хуудсаар Л.Гантөмөр, Э.Золбоо, М.Энхцэцэг нар нэрлэгдэж байна.
Эцэст нь... Баримтаар 2 сонгууль давхацсан 6 жилд ₮8.3 тэрбум зөвхөн Facebook-н сурталчилгаанд урсаж. Meta улс төрийн гэж ангилаагүй сурталчилгаа энэ дүнд ордоггүй тул бодит зардал үүнээс их байж болзошгүй гээд л бод. Одоо ирэх 2 онд дараалсан сонгуулиуд болно. Тэр үед Монголчуудын мэдээллээ авдаг гол сувгаар ямар тархи угаалт, худал амлалтын бөмбөгдөлт явагдаж хэчнээн төгрөг үрэгдэх юм байгаа юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.