
Бидний сайн мэдэх дижитал тэжээвэр амьтан буюу Tamagotchi брэндийн 30 жилийн ой ирэх сард тохиож байна. Энэ хүрээнд Tamagotchi Азийн зах зээлд хүрээгээ тэлэхээр бэлтгэж эхэлсэн гэнэ.
🇯🇵 Эргэн дурсахуй
Тэртээ 1996 онд Японд анх худалдаанд гарсан Tamagotchi нь дэлгэц дээрх виртуал тэжээвэр амьтнаа хооллож, арчилж, өвдсөн үед нь эмчилдэг жижиг төхөөрөмж юм. Дэлхий даяар 100 сая гаруй ширхэг борлуулагдсан тус бүтээгдэхүүн өдгөө 50 гаруй улсад нэвтэрч, нийт 38 загвар нь худалдаанд гарчээ.
🌏 Азийн амбиц
Японоос бусад Азийн орнууд Tamagotchi-н нийт борлуулалтын ердөө 2%-ийг бүрдүүлж байгаа бол Америк тивийнх 33%-д хүрсэн аж. Тиймээс тус брэндийг эзэмшигч Bandai (7832.T) Өмнөд Солонгос, Хятад зэрэг зах зээлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Tamagotchi брэндийн лицензийн бизнесээ эрчимжүүлж эхэлжээ.
🎮 Бизнесийн цаана
Tamagotchi-г эзэмшигч Bandai нь зөвхөн биет тоглоом бус поп соёл, анимэ, видео тоглоомын олон алдартай брэндийг эзэмшдэг аварга компани юм. Тухайлбал, тэд Gundam, Dragon Ball, One Piece, Naruto зэрэг хүмүүсийн сэтгэлд хоногшсон олон брэндийг эзэмшдэг аж.
Эцэст нь… Tamagotchi анх гарснаасаа хойш 30 жилийн дараа ч шинэ хэрэглэгчдийг татаж, бизнесээ тэлэхээр зорьж байна. Манайхан дунд Tamagotchi тоглож явсан хэр олон хүн байна даа. 🕰️
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.