16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын Эдийн Засгийн Форум нь Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэд болон олон улсын хөрөнгө оруулагчдын уулзан танилцах, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, асуудлаа хэлэлцдэг хамгийн том форум билээ. 7 сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн Ордонд болох Форумын 2025 оны хөтөлбөрийн хүрээнд Монголын Эдийн Засгийн Форумын Тэргүүн Ч.Ганхуяг, Эдийн засаг, хөгжлийн Сайд Н.Учрал нар хэвлэл мэдээлэлд нээлттэй танилцуулга хийлээ.
Энэ удаагийн Форум нийт 4,500 гаруй оролцогчдыг хамрах ба:
Маргаашийн төлөө Хамтдаа уриатай "Монголын Эдийн Засгийн Форум 2025"-ыг зорин ирэх олон улсын хүндэт зочдоос дурдвал, CNN агентлаг, J.P.Morgan (JPM), Meta (META), TikTok, The Asia Group, Швейцарын алдарт Breitling, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенц (UNCCD), Их Британийн Тээврийн яам, Их Британийн экспортын даатгалын агентлаг, Солонгосын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төв, Global Dignity, The August Fest, CC Technology, The Gideon Group, MPP&E Capital, Redhill зэрэг 500 орчим шийдвэр гаргах түвшний зочид, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчид ирж буй.
🔗 ЭНД дарж форумд нэгдээрэй.
Эх сурвалж: Монголын Эдийн Засгийн Форум 2025
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.