
Кэмбрижийн Их Сургуулийн хоёр ангийн найз бизнес, хиймэл оюун ухаан, технологийн олон улсын туршлагатай багийг нэгтгэн Монголын бизнесүүдэд зориулсан ХӨВСГӨЛ AI технологийн стартапыг байгууллаа.
Танай компани ашигтай ажиллаж байна уу? Яг аль бүтээгдэхүүн хамгийн их ашиг авчирч, аль нь ашиг бууруулж байна вэ? Ирэх сарын борлуулалт ямар байх вэ? Бараа материал хэт их байна уу? Мөнгөн урсгал хаана гацаж байна вэ?
Компанийн удирдлагууд эдгээр асуултын хариуг авахын тулд санхүү, борлуулалт, агуулахын олон тайланг нэгтгэж, Excel файл шалган, хэд хэдэн хүнээс мэдээлэл авах шаардлагатай болдог. ХӨВСГӨЛ AI энэ бүх мэдээллийг нэг дор нэгтгэж, удирдлагад хэрэгтэй хариултыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хурдан гаргаж өгөхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааныг зөвхөн технологийн том компаниудын хэрэглээ биш, Монголын жирийн бизнесийн өдөр тутмын шийдвэр гаргалтын хэрэгсэл болгох юм.
Дэлхийн бизнеснүүд AI-д шилжиж байна. Гэхдээ үр дүн гарах нь хамгийн чухал
McKinsey-ийн 2025 оны судалгаагаар байгууллагуудын 88% нь хиймэл оюун ухааныг дор хаяж нэг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа боловч ердөө 39% нь компанийн ашигт ажиллагаанд бодит нөлөө үзүүлсэн гэж мэдээлжээ.Жижиг, дунд бизнесүүдийн хэрэглээ үүнээс ч бага байна. OECD-ийн мэдээллээр 250-аас дээш ажилтантай компаниудын 40 орчим хувь нь хиймэл оюун ухаан ашиглаж байгаа бол:
Тиймээс ХӨВСГӨЛ AI-н зорилго бол компаниудад “AI ашигладаг” гэсэн нэр зүүх биш, харин AI ашигласнаар бизнесийн ямар бодит үр дүн гарсныг хэмжих явдал юм.
Кэмбрижээс эхэлсэн түншлэл
ХӨВСГӨЛ AI-ийн санаа Английн Кэмбрижийн Их Сургуулийн Judge Business School-д эхэлжээ. Global Executive MBA хөтөлбөрийн ангийн найзууд Aditi Goswami, Bujinlkham Boldнарын нэг нь хиймэл оюун ухаан, машин сургалт, технологийн олон улсын туршлагатай бол нөгөө нь Монголын бизнесийн салбарт 20 орчим жил ажилласан бизнесийн удирдагч юм.
Тэднийг нэгтгэсэн асуулт маш энгийн байв:“Хиймэл оюун ухааныг том корпорациудаас гадна жижиг, дунд бизнесүүдэд хэрхэн бодит үнэ цэнтэй, хүртээмжтэй болгох вэ?” Энэ санаанаас ХӨВСГӨЛ AI-ийн суурь тавигдаж, улмаар бизнес болон технологийн туршлагатай олон улсын баг бүрджээ.
ХӨВСГӨЛ AI-н цаана хэн байна вэ?
Н.Батбаатар - ТУЗ-ийн дарга, хамтран үүсгэн байгуулагч
25 гаруй жилийн бизнесийн туршлагатай. Nano Group-ийн ТУЗ-ийн дарга, хамтран үүсгэн байгуулагч. Nano International-н бизнесийг 20 гаруй дахин өсгөх болон RE/MAX Mongolia-г Ази, Номхон далайн бүсийн томоохон RE/MAX бүсүүдийн нэг болгон хөгжүүлэхэд удирдлагын түвшинд ажилласан.
Aditi Goswami - Хиймэл оюун ухаан хариуцсан захирал, хамтран үүсгэн байгуулагч
Boeing болон Microsoft-д 15 гаруй жил ажилласан олон улсын хиймэл оюун ухааны мэргэжилтэн. Boeing-д машин сургалтын багийг удирдаж, Microsoft-д хиймэл оюун ухаан болон Azure технологийн чиглэлээр ажиллаж байсан.
Ankesh Saha - Технологи хариуцсан захирал, хамтран үүсгэн байгуулагч
Санхүүгийн технологи болон байгууллагын программ хангамжийн салбарт 16 гаруй жилийн туршлагатай технологийн энтрепренер. PwC-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.
Bujinlkham Bold - Стратеги хариуцсан захирал, хамтран үүсгэн байгуулагч
Бизнес, хөрөнгө оруулалтын салбарт 20 орчим жилийн туршлагатай. Nano Group-ийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч, RE/MAX Mongolia-ийн бүсийн хамтран эзэмшигч. Кэмбрижийн Judge Business School-ийн Executive MBA хөтөлбөрийн суралцагч.
Ийнхүү дэлхийн түвшний хиймэл оюун ухаан, технологийн мэдлэгийг Монголын бизнесийн бодит туршлагатай нэг багт нэгтгэсэн нь ХӨВСГӨЛ AI-ийн гол онцлог юм.
ХӨВСГӨЛ AI яг юу хийх вэ?
ХӨВСГӨЛ AI-ийн гол бүтээгдэхүүний нэг нь удирдлагын хиймэл оюун ухаант хяналтын самбар юм. Энгийнээр хэлбэл, компанийн захирал өглөө ажилдаа ирээд олон тайлан, Excel файл нээхийн оронд компанийнхаа хамгийн чухал үзүүлэлтүүдийг нэг дэлгэцээс харах боломжтой болно.
Тухайлбал,
гэсэн асуултын хариуг нэг дороос харах боломжтой. Хиймэл оюун ухаан нь зөвхөн тоо харуулаад зогсохгүй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, удирдлагад анхаарах асуудал болон боломжуудыг тодорхойлоход тусална.
Хамгийн чухал нь компани заавал бүх программ хангамжаа солих шаардлагагүй. ХӨВСГӨЛ AI-ийн шийдлийг байгууллагын ашиглаж байгаа ERP, санхүүгийн программ, CRM, POS, Excel болон бусад системтэй холбон ажиллуулах боломжтой.
Ихэнх хяналтын самбарын шийдлийг бизнесийн онцлогоос хамааран 8–12 долоо хоногийн хугацаанд нэвтрүүлэх боломжтой.
Хиймэл оюун ухаан үнэтэй байх албагүй
ХӨВСГӨЛ AI-ийн гол зарчим энгийн. Хиймэл оюун ухаан хамгийн үнэтэй технологи байх албагүй. Харин бизнест бодит үр дүн авчрах ёстой.
Тиймээс бид “Танай компани ямар AI авах вэ?” гэж асуухаас илүү, танай бизнест хамгийн их мөнгө хаана алдагдаж байна? Танай хүмүүсийн цагийг хамгийн их авч байгаа гар ажиллагаа юу вэ?Ямар мэдээлэл дутуугаас удирдлагын шийдвэр удааширч байна, гэдгээс эхэлнэ.
Үүний дараа тухайн асуудалд тохирсон хиймэл оюун ухааны шийдлийг санал болгоно. ХӨВСГӨЛ AI нь удирдлагын хяналтын самбараас гадна борлуулалт, эрэлтийн таамаглал, ашигт ажиллагааны шинжилгээ, тайлан болон давтагддаг ажлын автоматжуулалт, байгууллагын мэдээлэл дээр ажиллах хиймэл оюун ухааны туслахзэрэг шийдлийг бизнесийн хэрэгцээнд тохируулан хөгжүүлнэ.
AI аюулгүй байж чадна
Компаниудын хувьд хиймэл оюун ухааны хамгийн том асуултын нэг нь мэдээллийн аюулгүй байдал. ХӨВСГӨЛ AI-ийн үзэж байгаагаар хиймэл оюун ухааныг зөв мэргэжлийн хүмүүс, зөв бүтэц, мэдээллийн зохистой хамгаалалт, хяналттайгаар хөгжүүлбэл бизнесийн аюулгүй, хариуцлагатай хэрэгсэл болгож болно.
Тиймээс ХӨВСГӨЛ AI амжилтыг “AI нэвтрүүлсэн” гэдгээр бус, Хэдий хэмжээний зардал хэмнэв? Хэдэн цагийн гар ажиллагааг автоматжуулав? Ашигт ажиллагаа хэрхэн өөрчлөгдөв? Удирдлага шийдвэрээ хэр хурдан гаргадаг болов? гэдгээр хэмжихийг зорьж байна.
Монголоос Төв Ази руу
ХӨВСГӨЛ AI-н үүсгэн байгуулагчид энэхүү технологийн стартапыг Кэмбрижийн экосистем, олон улсын сүлжээ, мэдлэг, ноу-хауд тулгуурлан хөгжүүлж, Монгол Улсаас Төв Азийн зах зээлд өргөжүүлэхээр зорьж байна.
Цаашлаад ирэх таван жилийн хугацаанд хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани болох урт хугацааны зорилт тавин ажиллаж байна.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ҮНЭТЭЙ БАЙХ АЛБАГҮЙ. ХАРИН БОДИТ ҮР ДҮН БИЙ БОЛГОХ ЁСТОЙ. ЯГ ОДОО 45 МИНУТЫН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЦАГАА ТОВЛООРОЙ
Таны бизнест яг одоо шийдэхийг хүсэж байгаа асуудал юу байна?
Борлуулалт уу? Ашигт ажиллагаа юу? Бараа материал уу? Тайлан гаргахад зарцуулдаг олон цаг уу? Эсвэл удирдлагын мэдээлэл тань олон систем, Excel файлд тарсан байна уу?
Асуудлаа бидэнтэй хуваалцаарай.
ХӨВСГӨЛ AI-н технологийн баг 45 минутын үнэ төлбөргүй анхан шатны зөвлөгөөөгч, тухайн асуудлыг хиймэл оюун ухаан болон өгөгдөл ашиглан шийдвэрлэх боломж байгаа эсэхийг хамтдаа тодорхойлно.
Зөвлөгөөг олон улсын технологийн баг англи хэлээр хийх бөгөөд англи хэлээр харилцах боломжгүй бол манай төслийн менежер орчуулгаар бүрэн дэмжинэ. Та AI-н талаар сайн мэддэг байх шаардлагагүй. Та зөвхөн бизнесийнхээ асуудлыг мэдэж байхад хангалттай.
Khuvsgul AI - Удирдагчдад илүү оновчтой шийдвэр гаргахад туслах хиймэл оюун ухаан
Манай вэб сайт: https://www.khuvsgulai.com/
Эх сурвалж: ХӨВСГӨЛ AI
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.