
“Илүү сайхан амьдралыг цогцлооё” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн Монгол улсын ууган компаниудын нэг болох БСБ Групп энэ жил 35 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байна.
БСБ Группийн түүх 1991 оны 10-р сарын 05-нд банк, санхүү, бүртгэлийн программ хангамж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, улмаар бизнесийн цар хүрээгээ үе шаттайгаар тэлсээр өнөөгийн олон салбар бүхий групп компани болон өргөжжээ.
35 жилийн турш хөгжсөн бизнесийн түүх
БСБ Групп 1995 онд Монголын анхны электрон барааны дэлгүүр болох Элба Төв дэлгүүрийг нээснээр электрон барааны салбарт хөл тавьсан түүхтэй. Үүний дараа 1997 онд албан тасалгааны тавилгын Элба Мебель, 1998 онд БСБ Компьютерс, 2007 онд Польшийн тавилгын БСБ Мегастор дэлгүүрүүдийг тус тус нээж, электрон бараа, компьютер, гэрийн болон оффис мебелийн импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлсэн.
Түүнчлэн 2019 оноос аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж, Жаргал Экспедишн компанийг байгуулан Стоүн Ридж жуулчны баазад дотоод, гадаадын аялагчдад зориулсан тусгай сонирхлын аяллыг зохион байгуулж байна.
2020 онд БСБ Хүнс компанийг байгуулж, хүнсний импорт болон супермаркетийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд чиглэсэн шинэ нэгэн салбарыг бий болгосон юм.
Өдгөө БСБ Групп нь БСБ Электроникс, БСБ Компьютерс, БСБ Мебель, БСБ Оффис Мебель, БСБ Финанс ББСБ, BSB.mn интернэт дэлгүүр, Жаргал Экспедишн, БСБ Супермаркет зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 450 ажилтан бүхий худалдааны салбарын тэргүүлэгчдийн нэг болоод байна.
Дэлхийн брэндүүдийг Монголд
БСБ Группийн 35 жилийн хөгжлийн нэг чухал хэсэг нь дэлхийн шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын хэрэглэгчдэд хүргэх үйлс байсаар ирсэн.
Өнөөдөр БСБ Групп нь AEG, Electrolux, Sony, LG, Dell, HP, Black Red White, Szynaka Meble зэрэг дэлхийн 80 орчим брэндийг Монголын зах зээлд албан ёсоор төлөөлөн, хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ баталгаат засвар, үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.
Мөн 2006 оноос өөрийн нэрийн “BSB” брэндийн цахилгаан барааг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Монголын хэрэглэгчдийн хэрэгцээ, хэрэглээний онцлогт нийцсэн бүтээгдэхүүнийг чанар, загвар, хэрэглэхэд хялбар байдалд нь анхааран хөгжүүлж ирсэн.
35 жилийн амжилтын үндэс
БСБ Группийн түүх бол зөвхөн бизнесийн өсөлт, хөгжлийн түүх биш. Энэ бол БСБ-н үйлчилгээг сонгож, бүтээгдэхүүнд нь итгэж ирсэн мянга мянган хэрэглэгч, хамтран ажилласан түнш байгууллага, хамтдаа үнэ цэн бүтээсэн нийт ажилтнуудын түүх юм.
БСБ Групп -д 35 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Эх сурвалж: БСБ Групп
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.