
Бизнесийн байгууллагуудыг нэг цэгт холбож, шинэ боломжуудыг бий болгох зорилготой TenderHub Business Network албан ёсоор ажиллаж эхэллээ. TenderHub платформд бүртгэлтэй +1,000 байгууллагыг нэг сүлжээнд холбож буй энэхүү шинэ үйлчилгээ нь компаниудад өөрсдийн мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ зорилтот хэрэглэгчдэд шууд үнэ төлбөргүй хүргэх боломжийг олгож байна.
Мөн түүнчлэн TenderHub Business Network нь зөвхөн мэдээлэл түгээхээс гадна байгууллагуудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлд шинээр төрж буй бизнес эрхлэгчидтэй холбох шинэ гүүр болж байгаа юм.
TenderHub платформ нь байгууллагуудын бизнесийн өсөлт, санхүү, даатгалын үйлчилгээ, хамтын ажиллагаа, борлуулалтын сувгийг дэмжсэн экосистемийг бүрдүүлэх зорилгоор TenderHub Academy болон Business Network үйлчилгээг тус тус амжилттай нэвтрүүлээд байна.
Бизнесээ таниулж, шинэ боломжуудыг нээхийг хүссэн танай байгууллагыг TenderHub Business Network-д нэгдэн бизнесийн өсөлтөө хамтдаа бүтээхийг урьж байна.
Эх сурвалж: TenderHub
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.