
Тэнгэр Капитал ҮЦК ХХК болон Бичил Эй Би Эс Тав ТЗК ХХК-ийн хөрөнгө оруулагчдад санал болгож буй, автомашины зээлийн багцаар баталгаажсан “Бичил 5.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ийн анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохих /2026.10.29/ ёслол боллоо.
Тус үнэт цаас нь нийт ₮20 тэрбумын үнийн дүнтэй, жилийн 18.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай бөгөөд нэгжийн үнэ ₮100,000 бөгөөд хүүгийн төлбөрийг улирал тутам олгож, үндсэн төлбөрийг 12, 18, 24 дэх саруудад хуваан төлөх нөхцөлтэй юм.
БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН ДУНДЖААС 6.4 НЭГЖ ХУВИАР ӨНДӨР
Тус үнэт цаасны хүүгийн түвшин нь арилжааны банкнуудын 24 сарын төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү болох 12.4%-иас 6.4 нэгж хувиар өндөр ба мөн үеийн инфляцитай харьцуулахад хөрөнгө оруулагчид 5.8%-ийн бодит өгөөж хүртэх боломжтой.
ТАТВАР 5%
ЗАХИАЛГА ӨГӨХ-ЭНД ДАР

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТУРШЛАГА
“Бичил 5.0” ХБҮЦ-ийн анхны үүрэг гүйцэтгүүлэгчээр Бичил Глобус Финанс ББСБ ХХК ажиллаж байна.
Тус компани нь 2022 оноос хойш Монголын хөрөнгийн зах зээлд нийт ₮70 тэрбумын ХБҮЦ гаргасан бөгөөд үүнээс ₮63 тэрбумын үнэт цаасыг хугацаанд нь бүрэн эргүүлэн төлсөн туршлагатай.
2026 оны эхний хагас жилийн байдлаар тус компанийн нийт хөрөнгө ₮168.9 тэрбум, өөрийн хөрөнгө ₮70.3 тэрбумд хүрч, тайлант хугацаанд ₮10.4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.
ӨГӨӨЖӨӨС ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ
“Бичил 5.0” ХБҮЦ нь жилийн 18.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай бөгөөд хүүгийн төлбөрийг улирал тутамд, үндсэн төлбөрийг 12, 18, 24 дэх саруудад хуваан төлөх нөхцөлтэй юм.
Тиймээс жишээ нь та ₮10 саяар Бичил 5.0 ХБҮЦ авч, хүү болон үндсэн төлөлтөөр дахин хөрөнгө оруулбал:

ЗАХИАЛГА ӨГӨХ-ЭНД ДАР
ХӨРВӨХ БОЛОМЖ
“БИЧИЛ 5.0” ХБҮЦ - БАРЬЦАА ХӨРӨНГӨ 3.67 ДАХИН ИХ
“Бичил 5.0” ХБҮЦ нь 100% хэвийн ангилал бүхий автомашины фидуцийн гэрээтэй зээлийн багцаар баталгаажсан бөгөөд уг багцыг тусгай зориулалтын компанид шилжүүлж, зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх мөнгөн урсгалаар үнэт цаас эзэмшигчдийн үндсэн төлбөр болон хүүг төлөх юм.
Тус ХБҮЦ-ийн барьцаа хөрөнгийн нийт үнэлгээ нь ₮73.4 тэрбум байгаа нь нийт татан төвлөрүүлэх дүнгээс ойролцоогоор 3.67 дахин их үзүүлэлт юм.
Захиалга өгөх:

Бондын шинжээчид:
Тус үнэт цаасны андеррайтераар зах зээлд тэргүүлэгч Тэнгэр Капитал ҮЦК ХХК, зээлийн шинжилгээ гаргагчаар Си Пи Ти Эй Аудит ХХК, хуулийн фирмээр Өмгөөллийн Дашням Партнерс ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар Юү Эй Эф Ассет Менежмент ХХК ажиллаж байна.
Эх сурвалж: Тэнгэр Капитал ҮЦК ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.