
Өнөө инфляц чинь бүр гаараад өглөө. Өнгөрсөн сарынх 12.5% болоодхов. Ер нь яанам бэ?
👿 20%-иас буухгүй ээ, хөӨнгөрсөн оны мөн үед хүнсний инфляц 9.9% байсан бол одоо 21.5% болсон аж. Улмаар хүнсний инфляц 5-р сараас хойш 20%-д хадгалагдаад байна. Тэр тусмаа баруун бүсийн хүнсний үнэ бүр жилийн өмнөхөөсөө 26.4% өсжээ гэж. Яана даа яана.
🪫 Оны төгсгөлд бүр хэцүү
Энэ оны 5-р сараас өмнөх 31 сард инфляц 1 оронтой тоонд хадгалагдаж байсан. Үүнээс хойш ердөө 5 сарын дотор байдал тун хүнд болсон нь энэ. Бүр болоогүй шатахууны хомсдол, үнийн өсөлт нь бүх салбарын тээвэр логистикийн зардлыг нэмэх замаар инфляцыг өдөөсөөр байгаа. Улмаар оны төгсгөлд инфляц 18.6%-д хүрэх магадлалтай байгаа юм. Тэгвэл сүүлийн 16 жилд байгаагүй өндөр түвшинд очно гэсэн үг.
Эцэст нь… Өнгөрсөн улирлын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ)-ийн судалгаагаар иргэдийн эдийн засгийн ойрын ирээдүйн хүлээлт гутранги болсон байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад дайн дээр давс гэгчээр ₮40 их наяд давсан төсөв баталж л байдаг нээрээ…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.