• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Эдийн засаг

Хятад тарифын халуурлыг намжаах төлөвлөгөө зарлалаа

yld
Б.Эсүхэй
5 сарын 7, 2025
5 сарын 7, 2025

Америкийн тарифын бодлого дан ганц Хятад бус дэлхий нийтийн толгойны өвчин боллоо. Манай хэд толгойны өвдөлтөө мэдэрч байгаа ч юм уу даа. Юмартай ч Хятадын төв банк (PBoC) тарифын асуудлыг намдааж, хариу арга хэмжээ авахаар дараах “татар ажиллагаа”-ны төлөвлөгөөг зарлалаа.

💊 Төлөвлөгөөний тухайд: 

  • Зээлийн хүү: 7 хоногийн хугацаатай репо зээлийн хүүг 0.1 нэгж хувиар бууруулж 1.4% болгох ба ингэснээр суурь хүү (Loan Prime Rate) мөн адил 0.1% буурах гэнэ. Түүнчлэн ипотекийн зээлийн жилийн хүүг 0.25 нэгж хувиар бууруулж 2.6% болгох аж.
  • Нөөцийн хэмжээ: Банкны заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар бууруулж, зах зээлд ¥1 их наядыг нийлүүлнэ гэнэ. Үүнээс гадна тээврийн хэрэгсэлтэй холбоотой санхүүгийн байгууллагуудын заавал байлгах нөөц 0.5% байгааг хэсэгтээ тэглэхээр болов.
  • Зээл олголт: Шинжлэх ухаан, технологи, ЖДҮ болон хөдөө аж ахуйн салбарт олгодог зээлийн хэмжээг ¥300 тэрбумаар нэмэгдүүлэх ба өндөр настан болон үйлчилгээний салбарт ¥500 тэрбумын зээл олгохоор төлөвлөжээ. 

💼 Чухал уулзалт

Татар төлөвлөгөөний эсрэг талын “Б” найдвар бол хэлэлцээр. Гадаад худалдаанд Америкийн талаас 145%, Хятадын талаас 125% тарифтай цөвүүн цагт шийдэлд хүрэх тун хэцүү. Ямартай ч энэ Бямба гарагт Швейцарт уулзалдаж анх удаагаа хэлэлцээр хийхээр оролдох юм.

🇲🇳 Үзүүлэх нөлөө

Баян айлуудын тариф, хэлэлцээр, тэр дундаа дээр дурдсан татар төлөвлөгөө манай эдийн засагт тун чухал. Бид чинь 2025 оны эхний 3 сард нийт экспортынхоо 92.2%-ийг Хятад руу цутгасан. Дүнгийн хувьд жилийн өмнөхөөсөө $638 саяар буурч $3 тэрбум болсон бол нүүрс бүр ч дор $883 саяар буурсан. Бидний хийж чадах нь, Хятадын эдийн засагт тариф бага хохирол учруулж, хэдэн тн нүүрсийг минь гайгүй үнээр аваасай гэж найдах л байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.